АН-ын ҮЗХ-ны гишүүн, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, “Иргэн та баялаг” сангийн тэргүүн С.Одонтуяагийн Зууны мэдээ сонины “Тал засаагүй яриа” буланд өгсөн сонирхолтой ярилцлагыг нийтэлж байна.
-Таныг нийслэлийн парламентын гишүүн, сайдын зөвлөхийн ажилтайг мэднэ. Харин өнгөрсөн хавраас бүсгүйчүүдийн нэвтрүүлэг хөтөлж зурагтаар гардаг боллоо. Та сэтгүүлчийн ажил давхар хийдэг болоо юу?
-“TV-9” телевизээр “Бүсгүйчүүд” гэсэн цуврал нэвтрүүлэг гарсан. Төслийн дагуу найман дугаар хийсэн. Сүүлд нь олон удаа давтаж нэвтрүүлж байна билээ. Нэвтрүүлгийг хийсэн залуучууд намайг оролцохыг урьсан юм. Янз бүрийн төлөөллийнхөн энэ нэвтрүүлэгт оролцсон. Урлагийнхнаас хийлч Дэлгэрцэцэг, загвар өмсөгч Уранцэцэг, спортоос “Акуа” фитнесийн Ука, ултөрчдөөс намайг оролцохыг хүссэн юм. Ингээд нэвтрүүлэгт оролцосны дараа 10 хүний нэг нь намайг шүүмжилж, ес нь дэмжсэн. Ултөрч хүн байж жижиг сэдвээр ярилаа гэх зэргийн шүүмжлэл хэлсэн. Ер нь өдөр бүр гардаг, амьдралаас тасарсан улс төрийн нэвтрүүлгээс хүмүүс залхчихсан байдаг нь анзаарагдсан. Сүүлийн үед суваг болгон дээр улс төрчид залхмаар их ярьдаг, худлаа мэдэмхийрдэг, амладаг. Тэр нь үзэгчдэд ялангуяа охид бүсгүйчүүдэд таалагддаггүй, сонирхолгүй байдаг юм байна. Харин бид өдөр тутмын энгийн зүйлийг өөр өөрийнхөөрөө чөлөөтэй ярьсан нь үзэгчдэд илүү хүрсэн байна лээ. Ер нь улстөрч хүмүүс том том зүйл ярихаас илүү газрын хөрсөн дээр бууж, иргэдтэй ярилцах хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэр утгаараа үзэгчдэд “Бүсгүйчүүд” нэвтрүүлэг таалагдсан байсан. Энэ нэвтрүүлэгт орсны дараа миний facebook дэхь найзуудын тоо эрс өссөн шүү.
-Хэдэн найзтай болсон бэ. Та facebook, тwitter-ийг нэлээн ашигладаг биз?
-Одоогоор миний facebook–ийн найзууд 5000 гарчихсан. Ер нь facebook friends-ийн багтаамж 5000-д хүрчихээр хязгаарлагддаг юм байна. Зарим хүмүүс найзаар бүртгүүлэх гэхээр та авахгүй байна гэдэг. Энэ нь надаас хамаархгүй юм билээ. Сүүлийн үед би facebook, twitter-ийг их ашиглаж байгаа. Өнөөдөр цаг хугацаа хязгаарлагдмал үед орон зай харгалзахгүй харилцах нь их амар байдаг. Олон хүний санаа бодлыг сонсч чаддаг. Би facebook-ийнхээ 5000 дахь найзад бэлэг өгнө гээд бичтэл олон хүн яг 5000-дээр бүртгүүлэхийг хичээцгээсэн. Энэ тоонд хүрчихсэн ч гэсэн бэлэг авч чадаагүй хүмүүст би номоо бэлэглэж байгаа. Одоо facebook –ийн миний page -ээр надтай бас чөлөөтэй харьцаж болно.
-Та “Залуусын төлөө за гэж хэлье” гэсэн уриалга гаргасан. Яагаад ийм уриалга гаргах болсон юм бэ?
-Энэ маш чухал асуудал. Учир нь хүмүүс олон зүйлийн тухай ярьдаг ч залуусын хүмүүжил, ёс суртахууны талаар ямар нэг үйл ажиллагаа төдийлөн явуулдаггүй. Хүний амьдралын амжилт юунаас хамаардаг вэ гэсэн судалгаа байдаг. Түүний 30 хувь нь боловсрол, мэдлэгээс, 70 хувь нь тухайн хүний зан төлөвшил, бусадтай харьцах харьцаа, өөрийгөө илэрхийлэх чадвар, хүмүүжил, ёс суртахуунаас хамаардаг байна л даа. Өнөөдөр Монголд ажлын байр их ч үүнд тэнцэх чадвартай боловсон хүчин хомс байна. Төрөөс ажлын байр бий болгоно гэж маш их мөнгө зардаг. Ажлын байрыг ажил олгогчид бий болгодог. Төр ажилд тэнцэх ёс суртахуунтай, хүмүүжилтэй иргэнийг л бэлтгэх үүрэгтэй. Миний хамгийн гол санаа бол энэ. Төсөл хөтөлбөрийн маань зорилго нь өвсөр насны хүүхэд, залуусыг өөрийгөө хувь хүний талаас нь хөгжүүлж нээхэд тус дөхөм болох, амьдралд биеэ даах, нийгэмд өөрийн хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх улмаар ирээдүйд эх орон, олон улс, дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай эрүүл, чадварлаг ёс суртахууны хүмүүжилтэй мэдлэг боловсролтой иргэн болгон бэлтгэхэд оршиж байгаа. Монголд академик боловсрол олгодог хэдэн зуун ЕБС , дээд сургууль байхад хүмүүжил зан төлөвшил, тэсвэр хатуужил олгодог нэг ч сургууль алга. Иргэнээ хүмүүжүүлэх нь төрийн үүрэг.
-Улстөрч эмэгтэйчүүдийн гол зорилгыг та хэллээ. Улс төрд орж энэ зорилгоо биелүүлэх боломж та бүхэнд харагдаж байна уу. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн төсөлд эмэгтэйчүүд улс төрд орох гэгээлэг ирээдэй байна уу?
-Гэгээлэг ирээдүй надад харагдахгүй байна. Гэхдээ нийгэм энэ асуудлыг бүхэлд нь харах хэрэгтэй. Хүнд үйлдвэрийн эрин үе, техник, технологийн эринд эрэгтэйчүүд гол үүргийг гүйцэтгэдэг байсан бол одоо хүний хөгжлийн эрин үе ирсэн. Энэ үед хүнийг бүхий л талаар хөгжүүлэх хамгаалах бодлого байх ёстой. Дэлхийд мөнгө нь багтаж ядахаа байсан эрчүүд хар тамхи, зэвсэглэлээр хөөцөлдөж байна. Гэтэл зургаан секунд тутамд Африкт нэг хүүхэд өлсөж үхэж байна. Нийгмийн том асуудлуудад эмэгтэйчүүд, эхчүүд үр хүүхдийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэх ёстой. Ялангуяа ирээдүй үр хүүхдийн маань эрүүл мэнд аюулгүй байдал, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах асуудлууд дээр. Би эрчүүдээ алсын онч хараатай, үсрэнгүй хөгжилд эх орноо хөтөлж чаддаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ өнөөгийн Монголын хөгжлийн ирээдүйг харж байхад эргээд хүндээ нөлөөлөх сөрөг үр дагавар нь дэндүү их байна. Монголын улс төрд ухаан дутаагүй, сэтгэл дутаж байна. Монголын төдийгүй дэлхийн улс төрд ч тэр эмэгтэйчүүдийн сэтгэл их үгүйлэгдэж байгаа.
-Эмэгтэйчүүд хатууг илүү зөөллөдөг гэдэг шүү дээ?
-Тийм ээ, өнөөдөр улс төр нь ч тэр, ард иргэдийн амьдрал ч тэр дэндүү хатуу байна.
-Хатуу гэдгийг нь мэдсээр байж та улс төрд яагаад зүтгээд байгаа юм бэ. Улс төрийг эрчүүдийн тоглоом гэж ярьдаг биз дээ?
- Улс төрд зүтгэж байгаа эмэгтэйчүүдийн эцсийн зорилго бол Монголын гэр бүл эрүүл аюулгүй, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой, хариуцлагатай байх явдал. Эмэгтэйчүүд бидний оролцоо шийдвэр гаргах түвшинд жинхэнэ утгаараа хүрч чадахгүй байсаар байгаа. Эмэгтэйчүүд тууштай, зорьсон зорилгодоо үнэнч, тэвчээртэй, эв нэгдэлтэй байж чадвал амжилтанд хүрнэ. Үүнд асар их тэвчээр, хатуужил хэрэгтэй. Өнөөдөр манай эмэгтэйчүүд ядуурлын дийлэнх хувийг эзлэж, өрх толгойлсон эмэгтэйчүүд олон байна.Тэдний 10-ынх нь ес нь ядуу болон нэн ядуу. Энэ тоо сүүлийн жилүүдэд улам нэмэгдэх болсон. Уг нь бол эмэгтэй хүнд бурханаас заяасан сайхан боломж бол үр хүүхэд төрүүлж, өсгөх шүү дээ. Гэтэл үр хүүхдээ эрүүл тээх, төрүүлэх, өсгөх орчин нь алга. Эмэгтэйчүүд, хүүхдүүд аюулгүй орчинд тайван амьдрах боломж улам бүр багассаар байна. Сая би БГД-ийн АН-ын нээлттэй өдөрлөг хийж, иргэд сонгогчидтойгоо уулзахад хороо гудамжаар архичид дүүрээд байнгын айдас түгшүүртэй амьдарч байна гэж байна. Би хувьдаа өөрийгөө болгочихсон гээд сууж болно. Гэтэл бидний үр хүүхэд ийм нийгэмд амьдрах уу. Үнэхээр эмэгтэйчүүд бид улс төрийн өндөр хариуцлагтай байх цаг үе болчихсон. Бид гадаадаас бүх зүйлийг авч болно. Гагцхүү Монгол хүнийг л импортлож авч чадахгүй. Монгол хүнийг зөвхөн Монгол эмэгтэй л төрүүлнэ. Иймээс эрчүүддээ хандаж хэлэхэд эмэгтэйчүүдээ хайрлаж, хамгаалж, эрүүл аюулгүй орчинд амьдруулвал боллоо.
-Ер нь эмэгтэйчүүдийг улс төрөөс шахах хандлага эрчүүдэд байдаг гэж эмэгтэй улстөрчид хардаг юм билээ. Энэ байдал танд хэр анзаарагддаг вэ?
- Өнөөдөр эрэгтэйчүүдийн гэх спортын төрлүүдээр эмэгтэйчүүд хичээллэх, өрсөлдөх нь цөөнгүй болсон. Гэлээ ч энд хүйсийн ялгаа, тэнцвэргүй байдлыг чанд харгалзаж эрэгтэйчүүдтэй өрсөлдүүлдэггүй. Улс төрд ч бас хүйсийн тэнцвэргүй байдлыг харгалзах ёстой. Гэтэл улс төрд эмэгтэйчүүдийг эрчүүдээс өөрцгүй мэтээр ойлгох, тэдэнтэй эн тэнцүү нөхцөлөөр өрсөлдүүлэх нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн барилдахад хэн нь ялах вэ? гэж асууснаас ялгаагүй байна. Хатуу ёс жаягт хүлээтэй лалын ертөнцөд эмэгтэйчүүд төрийн эрх барих нь цөөгүй байхад эрх чөлөөтэй, ардчилалтай гэж хашгирах дуртай Монголд инээд хүрмээр байдал ноёрхож байна. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд бид бас буруутай. Афган бүсгүйчүүд үхэж ч мэдэх харгис нөхцөл дор шантралгүй тэмцсээр өөрсдийн төлөөллийг боломжийн хэмжээнд парламентад оруулж чадсан байхад илүү тааламжтай нөхцөлд байгаа бид өөрсдийнхөө төлөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Үүнд эмэгтэйчүүд бид буруутай. Бид л тэмцэхгүй, шаардахгүй, нэгнийгээ дэмжихгүй юм бол бидний өмнөөс хэн ч хийхгүйг ойлгоцгоох хэрэгтэй.
Та ирэх оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү? АН-ынхан нэр дэвшихээ илэрхийлж 50 сая төгрөгөө намдаа тушаасан гэсэн. Та нэр дэвшихээ илэрхийлсэн үү?
Нэр дэвшихээ илэрхийлсэн. Нам эцсийн шийдвэрийг гаргасан.
Та одоо яг ямар бизнес эрхэлж байна?
-Би 2007 оноос хойш бизнес хийхгүй байгаа. Завгүй учраас бизнесээ ах дүү нартаа шилжүүлсэн. “Иргэн та баялаг сан”-ийнхаа төрийн бус байгууллагынхаа ажлыг хийж байна, нийслэлийн Иргэдийн хурлын ажил бий. Энэ хавраас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Хийх ажил маш ихтэй, бараг бүх асуудал нь тулгамдсан, хариуцлагтай хүнд салбар юм. Саяхан эрүүл мэндийн хууль батлагдлаа. Одоо иргэний эрүүл мэндийн даатгалын хууль хэлэлцлэгдэх гэж байна.
-Таныг Америкын дэд ерөнхийлөгч асан А.Горыг нилээд уншдаг түүний үзэл бодлыг дэмждэг гэж нэг номноос ч билүү харж байсан?
-Тиймээ. Түүний хийж байгаа үйлс нь дандаа эх дэлхийгээ аврах тухай байдаг л даа. ”Дэлхийн дулаарал “ лекцэндээ Хойд мөсөн далайн цагаан баавгай анх удаа мөсөндөө хүрч чадалгүй живж үхсэн тухай ярьсан байдаг. А.Гор маш олон төсөл санаачилж хэрэгжүүлдэг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол хэдэн жилийн өмнө дэлхийн хамтлаг дуучдыг оролцуулаад Лондон Токио Америкт эх дэлхийг аврах уриатай маш том тоглолт хийсэн шүү дээ.Түүний тооцоогоор 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум хүрнэ гэсэн байдаг юм билээ. Өнөөдөр бид хэдэн цаас олохын төлөө эх дэлхийгээ хайр хамгүй сүйтгэж байгаа нь харамсалтай.
-Танай хүүхдүүд юу хийдэг вэ. Аав, ээжийгээ дагаж улс төр сонирхдог уу?
-Хүү маань Австрид дунд сургуулиа, Бээжинд их сургуулиа төгсч ирээд компанийнхаа ажлыг хийж байна. Охин маань дунд сургуульд сурч байгаа.