logo
21-р зуунд Эх оронгүй дүрвэгчид болох уу? Монголчууд аа

21-р зуунд Эх оронгүй дүрвэгчид болох уу? Монголчууд аа

2011/09/14
Османы Эзэнт Гүрний үед Палестины газар нутгийг Еврейчүүд газар тариалангийн чиглэлээр ашиглалтын лиценз аваад Лондонгийн хөрөнгийн бирж дээр зарсан бөгөөд Еврейчүүд Палестины газар нутгаас хаяа дэрлүүлэн түрээс нэрээр авч үргэлжлүүлэн зарж байсан юм. Харин Дэлхийн 1-р дайны дараа Османы Эзэнт Гүрэн задран унаснаар Англичууд мөнгөө олж авахын тулд Палестинд өөрийн нөлөөгөө тогтоосон юм.
Дэлхийн 2-р дайны дараа тэрхүү газар нутаг дээр еврейн улс Израилыг байгуулах ажлыг эхэлж улмаар “Еврейн Үндэстний Сан”-г бий болгосон юм. Израилчууд улсаа байгуулсны дараа дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ)-ээсээ урт хугацаанд Англид өрөө төлөхөөр гэрээ байгуулсан. Энэ үед Израил 2 сая орчим хүн амтай байсан бөгөөд тойрон орших дайсагнасан 208 сая Арабчуудын дунд босож ирсэн юм. Ингэж л Палестин улс газар нутгаа лицензээр хөрөнгийн бирж дээр хувьцаа хэлбэрээр алдаж, 20-р зууны дүрвэгчид болсон юм.
Өнөөдрийн Монголыг ч ийм л хувь тавилан угтаж болзошгүй. Монголын газар нутгийг уул уурхай, газар тариалангийн чиглэлээр хэдэн мянган га-гаар нь ашиглалтын лиценз нэрээр авч Торонто, Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн бирж дээр худалдаж байна. Хэзээ нэгэн цагт энэ улсад Палестины гунигт тавилан тохиолдох болно шүү. Өнөөдөр бид аль нэг компаний лизенцтэй талбай руу орвол улсын хил зөрчсөний дайтай л юм болно. Тор татаж, буу барьсан харуул цаг үргэлж алхаж байна. Оюу Толгой, Таван Толгойн компаниудын эзэмшлийн талбай руу УИХ-ын гишүүд нь орж чадахгүй байгаа. Өнөөдөр миний гишгэж байгаа газар маргааш хэн нэгэн гадны компаний гарт орохыг бид мэдэхгүй. Өнөөгийн төрийн нэр барьсан эрх баригчид улсаа ингэж л худалдаж байна.
Газар нутгаа алдвал Монгол үндэстэн 21-р зуунд даян дэлхийгээр тэнүүчлэн амьдрах болно.
Гэхдээ “тэнгэрлэг” (Dignity)-ээ мэддэг Монголчууд үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Зөвшөөрч ч чадахгүй. Аливаа улс газар нутгаа алдсан нөхцөлд дайн зарлах эрхтэй байдаг. Хоёрхон сая хүнтэй Монголчууд хүн төрөлхтний хувьд юу ч биш гэвэл андуурал болно. Арабууд 1967, 1969, 1972 онд Израилыг “газрын хөрснөөс арчина” хэмээн заналхийлж байхад Израилын ерөнхийлөгч, ерөнхйи сайд “Хоёр мянган жилийн дараа Израил дахин газрын хөрснөөс арчигдлаа” хэмээн ард түмэндээ мэдэгдэхэд бэлэн болсон үед бүх дэлхийн еврейчүүдийг еврей үндэстний тэнгэрлэгийн төлөө тэмцэлд уриалан дуудсан юм. Ингэж Израилчууд өөрсдийгөө аварсан.
Хэрэв Монголчууд газар нутгаа дээрэмдүүлж, булаалгавал өөрсдийн дотоод нөөц бололцоогоо дайчлан тэмцэх болно. Дотоод хүчээрээ тэмцээд хүч хүрэхгүй бол дараагийн алхамаа хийх болно. Монголыг Африкийн, Латин Америкийн, Азийн улсуудтай битгий адилтгаарай. Ромын Эзэнт Гүрнийг 250 жил тулалдаж, тэмцэж байж байгуулж байхад Монголчууд Эзэнт гүрнээ байгуулахад 25-хан жил л зарцуулсан. Монгол хүн хэзээ ч боолын амьдралаар амьдрахыг хүсэхгүй. Амьдрах ч үгүй. Манжийн дарлалын эсрэг, Монгол үндэстэн боол болохгүйн төлөө, “Тэнгэрлэг”(Dignity)-ийнхээ төлөө 100 жил тэмцснийг ОЙРАДЫН ТҮҮХ гэрчлэх болно. Монголчууд шиг 100 жил тэмцсэн үндэстэн дэлхий дээр байна уу? Байвал хэлээд өг.
Монгол хүн одоо мэдлэгтэй болсон. Бид төөрч будилж, мухар сүсэгтэхгүй ээ. Еврейчүүд 15-хан сая шүү дээ. Монгол улс өөрсдийнхөө “тэнгэрлэг” (Dignity)-ийн төлөө дэлхий даяар тархан суурьшсан Монгол үндэстнүүдийг “Монгол үндэстний тэнгэрлэгийн төлөө” тэмцэлд уриалан дуудах нь мэдээж. Шашин өөр ч, зүс царай өөр ч, хэл яриа өөр ч бүх Монгол үндэстнийг тэмцэлд уриалан дуудах болно. Энэ бол Монгол улсын эрх бас үүрэг.
Монголоор оролдвол юу болдгийг дэлхийд дахин харуулах болно. Бид Еврейчүүд шиг 15 сая биш. Бид 50 саяулаа.  Хар л даа! 21-р зууны босгон дээр Монгол гаралтай үндэстэн дэлхий дээр хаа сайгүй байгаа. Хэл яриа, Зүс царай, Шашин биднийг ялгах үндэслэл болохгүй ээ. Бид бүгд Монголчууд.
Бид ямар нэг асуудлаас жижгэрч бас ухарч, дасан зохицож гарахгүй ээ. Монгол бол тэнгэрлэгээ мэддэг ард түмэн. Монголчууд хэзээ ч боолын амьдралаар амьдрахгүй. Бид бусдын өмнө бөхөлзөж, гуйж асуудлыг шийдэхгүй. Бид мэдлэгтэй болсон, бид чадвартай болсон. Бас итгэлтэй байна. Бид ялна.

А. Тэнгэр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш