Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн Архивын газартай хамтран зохион байгуулж буй “Баримт бичгийн стандартын хэрэгжилт” аяныг зургаадугаар сарын 02-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа.
Аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон хороодын Засаг даргын ажлын албаны албан хаагчдад “Монгол хэлний дүрмийн шинэчлэлт” сэдэвт 2 удаагийн сургалтыг зохион байгуулав.
Сургалт нь Засаг даргын Тамгын газрынүйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөж буй баримт бичгийн зохион бүрдүүлэлт, стандартын хэрэгжилтийг мөрдөх, албан хэрэг хөтлөлтийн явцад илэрч буй Монгол хэл бичгийн дүрмийн алдааг арилгах, албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Монгол хэлний зөв бичих дүрмийг мөрдөж хэвшүүлэх зорилготой.
Сургалтыг МУИС-ын Монгол хэл шинжлэлийн ухааны тэнхимийн багш, Шинжлэх ухааны доктор Н.Базаррагчаа, мөн тэнхимийн багш, Шинжлэх ухааны доктор Ч.Бямбаханд нар зааж цагаа олсон сургалт болж, албан хаагчдын талархлыг хүлээлээ.