Нийслэл хот маань дээлнийхээ өнгийг өөрчилж, охид хөвгүүд өнгөлөг толигор энэ зуны моод цэцэглэг бололтой. Хаврын хавсрага энэ жил хаачсан бэ? нөгөө улаан шороо аль уулын цаагуур оров гэлтэй л байлаа. Магадгүй нийслэл зуны өнгөндөө аль эртнээс бэлдсэнийх байсан юм болов уу. Хотынхоо аль нэг гудамжаар алхахад сэтгэл сэргээд, цаанаа л нэг colour, flower орчноо дагаад хажуугаар зөрөх охид, залууст дурламаар ч юм шиг. Гэвч сайныг дагаж саар гэгчээр их хотын соёлд суралцаагүй нэгэн байна л гэнэ шүү. Аа тэгээд олон хүн сайнтай муутай гэж үл тоомсорлож болохгүй ээ, эдгээр соёлгүй хүмүүсийг одооноос хүмүүжүүлье залуусаа. Учир нь СХД-ийн санаачилгаар Хотын соёл төсөл хэрэгжиж, МЗХ дэмжин ажиллаж байгаа бөгөөд гэрэл зургийн аппараттай, ухаалаг гар утастай залуусынхаа дунд ПАПАРАЦИ гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Их хотын энгийн соёлыг хэнэг ч үгүй зөрчигч этгээдүүдийг газар дээр нь, үйлдэл дээр нь баримтжуулан зургийг нь авч, уран гоё тайлбартайгаар khotiin_soyol@yahoo.com хаяг уруу илгээх юм байна. Шалгаруулалт хамгийн олон like, share авснаар шалгарах бөгөөд эрт зургаа илгээсэн нь илүү ихийг хожно. Түрүүлсэн зургийн эзэн 1 сая төгрөгний шагнал хүртэх юм байна. Хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн байна яараарай залуусаа.