Европ дахь Монгол Эмэгтэйчүүд бизнесийн салбарын амжилттай ажлууд, мэргэжил мэдлэгийн чадвар, хийж бүтээсэн гавъяагаараа орон оронд манлайлж яваа шилдгүүдээ шалгаруулж, хөгшин тивийг баяр-бахархалаар донсолгожээ. Энэ бол Монгол эмэгтэйчүүдийн дайчин шаргуу, хөдөлмөрч чанар хаана ч “тод” гялалзаж явдагийг харуулсан гэмээр.

Уламжлал болон 3 дахь жилдээ зохиогдож буй Европ дахь шилдэг Монгол эмэгтэйг тодруулах шалгаруулалтад Англи, Герман, Итали, Швед зэрэг орноос шилгүүд нэр дэвшиж байсан нь энэ жил Нидерланд, Чех, Румын, Шотландын нэр дэвшигч дээр өргөжин тэлжээ. Эх үрсийн баяраар буюу 6 сарын 1 нд Лондон хотноо тэмдэглэн өнгөрүүлсэн шилдгүүдийн гала-дутга учир нэмж, харьд суугаа Монголчуудад урам хайрлахаар гадна дотны олон хүндтэй зочид оролцсон ба МУГЖ дуучинГ. Эрдэнэбат тэрхүү үдшийг жинхэнэ уярааж чаджээ.
Тус холбооны үйл ажиллагаа, наадмын номинацуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн http://www.admwe.org/ цахим хуудаснаас аваарай.