Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхэлж байна. Түүний айлчлалын хөтөлөрөөс та бүхэнд хүргэе.
6 дугаар сарын 12, Пүрэв гараг
10.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзиншийг албан ёсоор угтах ёслол болно.
10.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
10.12 Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна.
10.15 Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар ганцаарчилсан уулзалт хийнэ.
10.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
11.25 Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар Монгол, Латвийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.
11.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ
12.00 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншид бараалхана.
14.30 Латви-Монголын Бизнес форумд оролцоно.
15.05 Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Бүгд Найрамдах Латви Улсын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг нээх ёслолд оролцоно.
6 дугаар сарын 13, Баасан
10.30 Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй дугуй ширээний ярилцлага хийнэ.
17.00 “Гандантэгчинлэн” хийдэд зочилно.
18.20 “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр мордоно.