logo
МҮОНТ

МҮОНТ "FIFA WORLDCUP 2014"-ийн торгон агшнуудыг үзэгчдэдээ хүргэнэ...

2014/06/12

Бразиль улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Монголын хөлбөмбөг сонирхогчид дэлгэцийн өмнө тухлан сууж, дэлхийг эзэгнэсэн спортын хаан хөлбөмбөгийн ширүүн өрсөлдөөнт тоглолтуудыг үзэх хугацаа ойртсоор... Тус тэмцээний тоглолтуудыг Монгол Улсад түгээх эрхийг манай улсын хувьд ETV-HD  телевиз эзэмшиж байгаа.

Өнөөдөр МҮОНТ, "Тод харуулна уриатай" ETV-HD телевиз хамтран ажиллах санамж бичигт МҮОНРТ-ийн Дэд захирал Ё.Батбаяр, "Имержмедиа" ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Даваабаяр нар гарын үсэг зурлаа.

Ийнхүү МҮОНТ Бразильд болох хөлбөмбөгийн тоглолтуудын торгон агшнуудын талаарх мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь хөлбөмбөг сонирхогч монголчууддаа хүргэх болно. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш