logo
Ерөнхий сайд хүмүүсийн дургүйцлийг төрүүлжээ

Ерөнхий сайд хүмүүсийн дургүйцлийг төрүүлжээ

2014/06/16

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийж, манай улсын хөлбөмбөг сонирхогч олон хүмүүсийг телевизийн өмнө уясан.

Сэтгэл нь догдолсон хөлбөмбөгийн үнэнч фанатууд бие биедээ Дэлхийн аваргын тэмцээн эхэлсний мэнд дэвшүүлж байхад Засгийн газрын тэргүүн бас Монголын залууст хөлбөмбөгийн агуу их баярын мэнд дэвшүүлжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хөлбөмбөг бол нэг зорилгын төлөө хүчээ нэгтгэж хамтдаа ялдаг спорт. Монголчууд бид ч нэг баг болж аливааг давж туулж чадна гэж итгэж байна. Хөлбөмбөгийн агуу их баярын мэнд хүргэе, залуус аа” хэмээн бичжээ.

Үнэхээр хөлбөмбөгт дуртайдаа ингэв үү, эсвэл бусдын жишгийг дагаж ийн бичсэн үү гэдэг нь эргэлзээтэй гэнэ. Улс орон нь эдийн засгийн хямралд орж, Засгийн газрын гишүүд нь “дан, давхар дээл”-ний асуудлаасаа салаагүй байхад ингэж бичсэн нь зарим хүний дургүйцлийг төрүүлжээ. 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш