logo
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно

2014/06/17

09:00 цагаас УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Хэлэлцэх асуудлууд:

  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

Байнгын хороодын хуралдаан:

14:00 цагаас  Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.


14:00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан  “А” танхимд үргэлжилнэ.
Хэлэлцэх асуудал:

  • Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
  • Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, Улсын Их Хурлын 2013 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох;


Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

14:00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:

  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд


14:00 цагаас Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • “Алтанбулаг”, “Цагааннуур”-ын худалдааны болон “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох;
  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд


14:.00 цагаас Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох;
  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд 

Ажлын хэсгүүдийн хуралдаан:

09:00 цагаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

09:00 цагаас Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

14:00 цагаас Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

15:00 цагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

16:00 цагаас “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш