Хэрвээ зөгий хорогдож бүрэн мөхвөл дөрвөн жилийн дараа хүмүүс үрэгдэнэ. Алдарт физикч Альберт Эйнштейн 1940-өөд онд ийм зөнтэй таамаг дэвшүүлжээ. Магадгүй тэрбээр үүнийг хошигнож хэлсэн байж болох ч үнэний ортой нь амьдрал дээр батлагдаж эхэллээ. Учир нь зөгий манай гаригтай салах ёс гүйцэтгэж байгаа нь эдүгээ өндрөө авч буй хүнсний хямралыг даамжруулах магадлалтай юм. Хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтэн Игорь Дорониний тайлбарласнаар хүн төрөлхтний хүнсний нөөцийн гуравны нэгийг бий болгодог ургамлыг шавьжнууд тоосжуулдаг аж. Шавжны тоос хүртээгүй ургамал, мод тийм ч их биш.
Зөгийн тоо толгой жил ирэх тусам их хэмжээгээр цөөрч байгаа нь хүнсний хомсдол үүсгээд зогсохгүй улмаар бидний оршин байх эсэхэд ч нөлөөлөх ажээ. Тоос хүртээгч шавьжгүйгээр самар, алим, амтлаг гуа, жүрж, сонгино, броккли, хурган гуа, перец, баклажан, өргөст хэмх, улаан лооль, эрдэнэшиш, кофе, какао, авокадо, наргил мод ургахгүй. Эдгээр ургамал жимс ямар амтлаг билээ дээ. Үүнээс бид шаардлагатай калорийнхаа 35 хувь болон минерал, аминдэм, антиоксидантийн дийлэнх хэсгийг авдаг болохоор халаглахгүй байхын аргагүй.