logo
Том оврын автобусны ослоор 6 хүн нас баржээ

Том оврын автобусны ослоор 6 хүн нас баржээ

2014/06/23
Өнгөрсөн Бямба гарагт буюу зургаадугаар сарын 21-ний 07:40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон зам тээврийн ноцтой хэрэг гарлаа. Ослын улмаас 6 хүн нас барж 44 хүн гэмтсэн байна.

Орон нутгийн замд жолооч нар техникийн бүрэн байдлыг байнга шалгах, замын нөхцөлд хурдаа тохируулан өөрийн болон зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангаж явахыг Нийслэлийн замын цагдаагийн газраас анхааруулав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш