logo
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

2014/06/23
09:00 цагаас УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

     ·         Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан  “А” танхимд;

     ·         Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

·         Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
Ажлын хэсгүүдийн хуралдаан:
 

09:00 цагаас  Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

11:00 цагаас Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

13:00 цагаас  Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “А” танхимд:

13:00 цагаас  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

13:00 цагаас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд;

13:00 цагаас Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбогдох албан тушаалтнуудтай уулзах уулзалт  “Г” танхимд;

14:00 цагаас “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

15:00 цагаас  Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

15:00 цагаас Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

16:00 цагаас Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

16:00 цагаас Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд;

16:00 цагаас Шүүгчийн цалин, хөлсийг тогтоохтой холбогдсон хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

16:00 цагаас “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг шалгах Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  тус компанийн байранд;

16.30 цагаас Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд шалгалт хийх Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  305 тоот өрөөнд.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш