logo
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014/06/24
Өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар, цаашдаа нутгийн баруун хагаст  бороо орно. Өнгөрсөн өдрүүдэд ихэнхи нутгаар бороо орсны улмаас Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс гол, Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот орчимд, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван үерлэж байна. Өнгөрсөн хоногуудад орсон хур борооны улмаас ихэнх голуудын усны түвшин нэмэгдсэн байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Ус судлалын сектор
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш