logo
Хуралдаан дууслаа, тарж болно

Хуралдаан дууслаа, тарж болно

2011/09/15
Нөхөд өө хэмээн нэгэн гуанзны эрхлэгч ажилчдын хурлаа нээлээ. Манай гуанзанд сүүлийн үед хүн орохоо болилоо, орсон хүн манай хоолыг идэхээ байлаа. Та бүгд энэ талаар ямар саналтай байна? Ахлах тогоочоосоо эхлээд саналаа хэлцгээв.
-Нэгдүгээрт хоолныхоо шөлийг жаахан багасгая. Эрхлэгч:
-Yгүй болохгүй, орц нь багасна.
-Хоёрдугаар хоолны тосонд бага зэрэг шинэ тос нэмье.
-Ашиг багасна гэсэн үг. Өөр санал хэлээч.
-Цэвэрлэгчдээрээ гурил зууруулахаа боливол яасан юм бэ?
-Цэвэрлэгчийн гар та нарынхаас илүү цэвэрхэн байгаа.
-Хоносон хоол хүнд өгөхөө больцгооё.
-Тэгвэл та нар өөрсдөө идээрэй.
-Ширээний алчуураар аяга тавгаа арчихаа зогсоочихъё.
-Тэр үзүүлэнгийн хэдэн цагаан алчуурыг битгий тос болгочихоорой.
-Эрхлэгч ээ, ерөөсөө хүний үлдээсэн хоолыг буцааж өгдгөө больё.
-Наадах чинь харин арай гайгүй санал байна. За нөхдөө ингэж шийдье. Маргаашнаас эхлээд, хүний үлдээсэн хоолыг дахин таваглаж өгөхдөө зажлаад үлдээсэн мах, амаа арчсан цаасыг нь ялгаж нэг үзье. Хуралдаан дууслаа, тарж болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш