logo
Хотуудын дарга нар мэргэжилтэн солилцох талаар тохиролцоонд хүрлээ

Хотуудын дарга нар мэргэжилтэн солилцох талаар тохиролцоонд хүрлээ

2014/06/25
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд найрамдах Австри улсын Вена хотын Засаг дарга ноён Др. Хойплын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж байна. Вена хотын Засаг дарга ноён Др. Хойпл өчигдөр манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд  түүний урилгыг найрсгаар хүлээн авч өөрийн баг төлөөлөгчидтэйгөө хүрэлцэн ирсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд баярласнаа илэрхийллээ.

Хотуудын дарга нар нийслэл хотуудын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх асуудлаар ярилцаж, Улаанбаатар хотын мэргэжилтнүүдийг Вена хотод ажиллуулах талаар харилцан тохиролцоонд хүрлээ.
Хотын дарга Э.Бат-Үүлийн Вена хотод хийж буй албан ёсны ажлын айлчлал амжилттай үргэлжилж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш