Сарын хугацаанд бид хөл бөмбөгөөр амьсгалж үүрийн 6 цаг хүртэл дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа юм. Залуус нэгдэж, сэтгэл сэргэж, урам хайрласан спорт. Дэлхий нэг дуугаар амьсгалж, “FIFA WORLD CUP” гэсэн далбаан дор нэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнц гээд нэг найзтайгаа таарахад хүртэл өчигдөр орой аль баг хожсон бэ гэж мэндлэх болж. Манайх ч удахгүй хөлбөмбөгийн багтай болж дэлхийн аваргад өрсөлдөнө гэсэн мөрөөдөл хүн бүрийн зүрх сэтгэлд байгаа нь тодорхой. Гэхдээ манайхан хэт хавтгайрч хөл бөмбөгийг далим болгож ууж идэх нь зах замбараагаа алдан гэмт хэрэг, осол аваар сүүлийн үед их гарч байна. Тиймээс залуучууддаа сэрэмжлүүлэх үүднээс МЗХ санаачлан хууль хяналтын байгууллага, нийслэл хамтран Хөл бөмбөг далим биш аяныг сарын хугацаанд өрнүүлээд байна. Энэ хүрээнд хууль хяналтынхан уртасгасан цагаар, ээлжээр ажиллаж, цэнгээний газруудад албан бичиг хүргүүлэх, сошиал ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эерэг сурталчилгааг явуулах ажлууд зохион байгуулагдаж байгаа юм байна. Залуусаа Хөл бөмбөг спорт болохоос спирт биш, Спортлог амьдарцгаая, ДАШТ далим биш, Элгээ бод, Эхнэрээ бод, Эрүүл мэнд #1 #МЗХ.