Өнгөрсөн мягмар гарагийн өглөө Завхан аймгаас Улаанбаатар хот руу зорчиж байсан 02-36 ЗА улсын дугаартай цагаан өнгийн Лексус-470 маркийн машин Тэлмэн сумаас 11 км-ын зайтай газар осолдож, Асгат сумын МАН-ын хорооны дарга С.Алтанцэцэг газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ хэргийг Тосонцэнгэл сумын Замын цагдаагийн тасгийнхан шалгаж байгаа аж.
Уг машиныг жолоодож явсан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын бие төлөөлөгч туслах Э.Гүндсамбуугийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд Нөмрөг сумын МАН-ын хорооны дарга Г.Нанзад өнөөдөр яаралтай хагалгаанд оржээ. Осолд орсон уг машинд Д.Оюунхорол гишүүний бие төлөөлөгч туслахаар ажилладаг Э.Гүндсамбуу, С.Баярцэцэг нар явж байсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа учраас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол найман хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарыг Завхан аймаг руу өнөөдөр явуулж, осолд орсон хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг авто замын осолд орсон мэдээлэл гарлаа. Д.Оюунхоролоос зарим асуудлыг тодрууллаа.
-Таны үүсгэн байгуулсан “Отгонтэнгэр” их сургуулийн 20 жилийн ой болж байхад таагүй мэдээлэл гарлаа. Болсон явдлын талаар тодруулахгүй юу?
-Отгонтэнгэр их сургуулийн ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Би үндсэн илтгэл тавьсан учраас завгүй ,захиалсан хэвлэлүүдээ харж, уншиж амжаагүй байна. Зарим сайтад намайг Завханд автомашины осолд орсон, бараг нас барсан мэтээр ташаа мэдээллүүд гарчээ. Хаанаас ийм цуу яриа дэгдээгээд байгаа юм бол гэж гайхаж сууна. Монголчууд амны билгээс ашдын билэг гэдэг. 20 жилийнхээ ойг тэмдэглэж буй сургуулийн, бидний баярын өдөр, нотолгоогүй мэдээллийг сайтад гаргаж буй нь харамсалтай санагдсан. Сайтууд ташаа мэдээллээ залруулж, надаас уучлал гуйж, өгсөн эх сурвалжаа тодруулж өгөөсэй.
-Осол хэрхэн үүдсэн талаар мэдээлэл авсан болов уу?
-Саяхан Завхан аймагт болсон “Ард түмнээ сонсъё” аянд би оролцож, нийслэлд ирээд гурав хоносон. Осол уржигдар болжээ. Сургуулийн маань 20 жилийн ой болж, томоохон арга хэмжээнүүд зохиогдох байсан учраса яарч ирсэн. Тэлмэн сумаас 10 км зайд автомашины осол гарчээ. Шадар сайд М.Энхболдоос энэ талаар тодруулж, ямар арга хэмжээ авах тухай санал солилцсон. Цас хялмаалсан, хүйтэн, салхи, шуургатай байгаль, цаг агаарын нөхцөл таатай байгаагүй юм билээ. Машины дугуй хагарч осол гарсан. Нийт зургаан хүн явснаас нэг нь нас барж, таван хүний биеийн байдал хүнд байна. Харамсалтай явдал боллоо. Нас барсан эмэгтэй Асгатын намын хорооны дарга, хуучин сумын Засаг даргаар ажилласан, залуу, сайхан хүн байсан.
-Осолд өртсөн хүмүүст нийслэлд ямар ажлаар ирж байсан юм бэ?
-Хөдөөгийнхөн аль болох боломжоороо хэдүүлээ нийлж, нэг машинд зардлаа өгөөд хот явдаг.Энэ жишгээр явсан гэж ойлгосон. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд хоршоог дэмжих төсөлд тав нь хамрагдаад түүнийгээ хөөцөлдөж, аймгийн төв орж, бичиг цааш, үл хөдлөх хөрөнгийн баталгаа зэргээ хийлгэсэн байсан. Ингээд Улаанбаатар уруу бөөнөөрөө гараад замдаа золгүй явдал болжээ.
-Шадар сайдтай уулзаж нисдэг тэргээр осолд орсон хүмүүсийг авчрах талаар санал гаргасан гэсэн?
-Шадар сайд М.Энхболдод нисдэг тэрэг явуулж, осолд орсон хүмүүсийг нийслэд авчирч эмчилгээнд оруулах санал тавьж, хөөцөлдсөн. М.Энхболд дарга зөвшөөрсөн. Гэтэл Завхан, Ховд, Говь-Алтайд цас хялмаалж, цаг агаар муудаж байгаа. Нисдэг тэрэг доогуур нисдэг учраас боломжгүй гэсэн хариултыг ЗХЖШ-ын дарга Бямбажав өгсөн юм. Ингээд Улиастай сумын эмнэлгийнхэнтэй холбогдож , зургаан эмчийн бүрэлдэхүүнтэй баг, Тэлмэн суманд ирж, нөхцөл байдалтай танилцаж, осолдсон хүмүүсийг эмнэлэгт хүргэж, анхны тусламж үзүүлсэн. Тосонцэнгэлийн сум дундын эмнэлгийн дарга Осоржамаа тэргүүтэй хүмүүс ч очсон. Ээж маань 80 нас гарсан буурал бий. Хүмүүс утасдаж асуухаар намайг осолд ороогүйг мэдсээр байгаа ч сургуулийнхаа арга хэмжээнд оролцохдоо осолдсон юм уу гэх зэргээр санаа нь зовж, хямардаг юм байна. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд олгох зээл амархан олддоггүй. Аймгийн төв ороход 200-300 км, эргээд нийслэлд ирэхэд 1000 км явна. Хөдөө орон нутгийнханд банкны зээл авах, төсөл хөтөлбөрт хамрагдахад ямар хүнд хэцүү байдгийн нэг жишээ. Бүгдээрээ миний таньдаг, хамтарч ажилладаг хүмүүс. “Монгол мал” хөтөлбөр малчдын амьдралд хэрхэн нөлөөлж ач тусаа өгч байгааг малчдаас асуух хэрэгтэй. Засгийн газраас сайн хөтөлбөр гаргасан.
-Осолд орсон хүмүүст Та дэмжлэг үзүүлж байгаа байх?
-Үргэлж холбоотой байж, асууж сурагладаг. Машины жолооч залуугийн бие их хүнд байгаа юм билээ. Тэднийг хурдан эдгээсэй гэж л залбирч байна. Өчигдөр гэхэд шаардлагатай эм тариаг нь олж, Завхан аймаг уруу явууллаа. Г.Мандуул