Муамар Каддафийг эсэргүүцэгчдэд дахин хүний эрхийг зөрчүүлэхгүй байхыг Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлд хүний эрхийг хамгаалдаг "Эмнести Интернэшнл" байгууллага уриаллаа.
Эмнестийн илтгэлд дурдсанаар, Ливид хүний эрхийг зөрчсөн хэргийн дийлэнхийг Каддафийн талынхан үйлдсэн, гэхдээ түүнийг эсэргүүцэгчид хүний амь хороосон болон хүн эрүүдэн шүүсэн хэрэгт холбоотой юм.
Тухайлбал, хар арьст цагаачдыг Каддафийн хөлснийхөн хэмээн сэжиглэн шүүж, тэрчлэн олзлогдсон засгийн газрын хүчний цэргүүдийг өшөө авах үүднээс амь насыг нь хороож, эрүүдэн шүүж байна гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ.
Байдал ямар байгаа талаар бүрэн мэдээлэлгүй байгаа ч "Эмнести Интернэшнл" шилжилтийн засгийн газарт хандаж өөрийн талынхныг анхааралдаа авч, хүний эрх зөрчсөн бүх баримтыг мөрдөн шалгаж, арьсны өнгө болон нас, хүйсээр ялгаварлан гадуурхах үйлдэл гаргуулахгүй байхыг хүссэн байна.
Үүний сацуу хурандаа Каддафи хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа ч, түүнийг дэмжлэг телевизийн "Аррай" суваг түүний нэрийн өмнөөс мэдэгдлийг нь уншжээ. Ливийн 69 настай удирдагч ялах хүртлээ тэмцэж, төрийн эргэлтийг няцаан дарахыг илгээлтдээ уриалсан байна.
Нигерт очсон Каддафийн хүү Саади, Каддафийн ойрын хүрээны 32 гишүүн, тэдний дотор гурван генералыг Олон улсын эрүүгийн шүүх эрэн сурвалжлаагүй учир тус улс баривчлаагүй, харин хяналтдаа авснаа мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Абдул Жалиль анх удаа олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ орчин үеийн, ардчилсан бөгөөд "лалын аядуу" улс байгуулахаа амласан байна. Лалын шашинт улс гээд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахгүй гэж Абдул Жалиль мэдэгджээ.