logo
Нигерийн нийслэлд халдлага гарчээ

Нигерийн нийслэлд халдлага гарчээ

2014/06/27

Нигерийн нийслэл Абужа хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны дүүрэгт өчигдөр /VI.25/ тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Халдлагын улмаас 21 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Албаныхны мэдээлснээр дэлбэрэлт Вусе дүүргийн “Banex” худалдааны төвийн ойролцоо болсон аж. Нигерийн цагдаа нар халдлагад сэжиглэн нэг хүнийг баривчилсан байна.

Өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард Боко Харам бүлэглэл Абужа хотын гадна автобусны буудалд тэсрэх бөмбөг дэлбэлж, 70 гаруй хүний амийг хөнөөсөн халдлагыг үйлдсэн юм. Дараа нь өнгөрсөн тавдугаар сард яг тэр газраа дахин тэсрэх бөмбөг дэлбэлж, 19 хүний амийг хөнөөн, 60 хүнийг гэмтээж, шархтуулсан аж.

Үүний зэрэгцээ Боко Харам бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Нигерийн хойд хэсгийн Борно мужаас өнгөрсөн долоо хоногт 60 гаруй хүүхэд, эмэгтэйг барьцаалан авч одсон хэрэг өдүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Боко Харамын дайчдын Борно мужаас 200 гаруй охиныг барьцаалан авч одсоныг одоо болтол суллаж чадаагүй байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш