logo
Хамтын хөрөнгө оруулалттай компани байгууллаа

Хамтын хөрөнгө оруулалттай компани байгууллаа

2014/06/27

ММС-ийн охин компани болох "Mongolian Coal Corporation" нь "Risun Mining"-тай хамтран 14 сая юаны хөрөнгө оруулалт хийн “Tianjin Zhengcheng Import and Export Trade” компанийг байгууллаа. Уг компани нь Хятадын "Tianjin Airport" эдийн засгийн бүсэд байгуулагдсан ба MMC-ийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, борлуулах ажлыг талууд хамтран гүйцэтгэх аж.

"Mongolian Coal Corporation" нь тус компанийн 51 хувийг эзэмших бол 49 хувийг "Risun Mining"-г эзэмших юм. Шинээр байгуулагдсан компани нь ММС-ийн нүүрсийг Hebei мужийн Tangshan, Baoding, Xingtai, Shijiazhuang нутгууд болон Shandong мужийн хойд хэсэгт байрлах хэрэглэгчдэд борлуулах, сурталчлах бөгөөд ММС нь уг үйл ажиллагаагаар дамжуулан зах зээлээ тэлэх ба цаашилбал эцсийн хэрэглэгчдэд шууд бүтээгдэхүүнээ нийлүүлж орлогын эх үүсвэрийн тоог нэмэгдүүлж эрсдэлээ бууруулахаар төлөвлөж байгаа талаар bloomberg.com цахим хуудаснаа мэдээлсэн байна. Энэ ажиллагааны үр дүнд Хонг Конг дахь хувьцааны ханш 1 хувиар өсч 0.5HKD-т хүрээд байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш