logo
Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

2014/06/28

Монгол Улсын Засгийн газрын  ээлжит XXXII хуралдаан өнөөдөр буюу 2014 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх аж.

 
 
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1.     
Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай
Д.ТЭРБИШДАГВА
2.     
Хөрөнгө гаргах тухай
Д.ТЭРБИШДАГВА
3.     
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай
Д.ТЭРБИШДАГВА
4.     
Гадаад харилцааны сайдын Испани, Люксембург Улсад хийх айлчлалын тухай
Л.БОЛД
5.     
ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай
Л.БОЛД
6.     
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай
С.ЭРДЭНЭ
7.     
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Ч.УЛААН
8.     
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай
Ч.УЛААН
9.     
Монгол Улсын 2014 оны төсвийн биелэлтийг хангах зарим арга хэмжээний тухай*
Ч.УЛААН
10. 
Төсвийн зээл олгох тухай*
Ч.УЛААН
11. 
Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийн тухай
Х.ТЭМҮҮЖИН
12. 
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт, протоколыг соёрхон батлах тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийн тухай
Х.ТЭМҮҮЖИН
13. 
“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай*
Х.ТЭМҮҮЖИН
14. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн тухай*
Х.ТЭМҮҮЖИН
15. 
Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай
С.ЭРДЭНЭ
16. 
Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай
С.ЭРДЭНЭ
17. 
Эрдэс баялгийн бирж байгуулах тухай
Д.ГАНХУЯГ
18. 
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай*
Н.БАТБАЯР
19. 
Хөрөнгө оруулалтын сангийн тухай*
Н.БАТБАЯР
20. 
Журам батлах тухай*
(Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах журам)
Н.БАТБАЯР
21. 
Нууц асуудал*
Я.САНЖМЯТАВ
22. 
Бусад асуудал*
Н.АЛТАНХУЯГ
 
  
 
Танилцуулах асуудал
 
23. 
Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай
Л.БОЛД
24. 
Хөдөлмөрийн сайдын Швейцарийн Холбооны Улс,    АНУ-д ажилласан томилолтын дүнгийн тухай
Я.САНЖМЯТАВ
25. 
Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай*
Ц.БАЯРСАЙХАН
26. 
“Сумын төвийн шинэчлэл” төслийн тухай*
Ц.БАЯРСАЙХАН
27. 
Ажлын хэсгийн танилцуулга*
Д.ГАНХУЯГ
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш