Түүнчлэн захиргааны зөрчил гаргасан гэх үндэслэлээр торгуулах, улмаар ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу зорчих эрхээ хасуулж байгаа асуудлаар хэлэлцэхээрХЗХ-ийн дарга Г.Батмөнх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Ганбаатар, Д.Нямсамбуу, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг, ТЗУХ-ийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн О.Саруул, ТЗУХ-ийн мэргэжилтэн Д.Адилбиш нар бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав.
Хэлэлцүүлгийн үеэр ХЗХ-ийн даргаГ.Батмөнх нэг удаагийн түр үнэмлэхээр хил зорчиж буй иргэдтэй уулзаж байгаа талаарх мэдээлэл болон консулын газраас ирсэн албан бичгийг танилцуулсан юм.
Бизнес эрхлэгчдийн зүгээс дараах санал хүсэлтийг тавив:
-Кызыл хотод регистраци хийлгэ гэдэг. Байнга бизтэй явж байгаа иргэд ачаа авч гарах эрхгүй, бид визийг мөнгөөр авдаг гэтэл ачааны эрхгүй байдагт анхаарчачааны эрх өгмөөр байна.
-Визтэй зорчиж буй иргэдийг очсон газраа солиход торгодог. Бидэнд Тува улсад өөрийн гэх төрөл садан байхгүй учир олон жил найзалсан найз нөхдийндөө очиход асуудал гардаггүй. Цагаачлалын алба бидний асуудлыг мэддэг. Тиймээс 7-р сарын уулзалтанд цагаачлалын албанаас төлөөлөл оролцуулах хэрэгтэй байна.Ерөнхийдөө хил гаалийн асуудал урьд жилүүдийг бодход Консул Ганболд маш сайн ажиллаж байгаа. Урдны консултай муур хулгана болж байсан удаа байгаа. Бидний эрхийг ОХУ-д чөлөөтэй болгомоор байна. Бид 3 удаа торгуулаад эрхээ хасуулдаг.Торгуулахдаа ямар нэгэн зөрчил гаргадаггүй, хүүхдүүддээ жимс, чихэр авч байгаад дэлгүүр, гудамжинд явж байгаад торгуулдаг. Ямар нэгэн худалдаа эрхэлж байгаад торгуулсан бол өөр хэрэг.
-Тува иргэд тррузмын визээр явж байгаа тэд нар 2 улс дамжуулж наймаа хийж байгаад хяналт тавьмаар байна. Биднийг торгож байгаа асуудлыг багасгах хэрэгтэй байна.
-Төрөл санадантай шахуу болчихсон, байнга очоод тэдний хүүхэд шиг нь болчихсон байхад биднийг торгодог. Түр үнэмлэхээр ороод хоол хүнс, ойр зуурынхаа зүйлийг аваад гардаг болгож өгөх хэрэгтэй, гэх мэт асуудалд анхаарал хандуулмаар байгааг худалдаа эрхлэгчидхэлж байлаа.