logo
Пакистаны цөмийн зэвсэг террористуудын гарт орохгүй гэх баталгаа байхгүй

Пакистаны цөмийн зэвсэг террористуудын гарт орохгүй гэх баталгаа байхгүй

2011/05/14
Бин Ладеныг устгасан тусгай ажиллагааны дараа Пакистаны цөмийн зэвсэг террористуудын гарт орохгүй гэх баталгаа байна уу гэдэг асуулт гарч ирсэн. Ялангуяа Осама, Пакистаны цөмийн зэвсгийн байгууламжийн ойролцоо амьдарч байсан нь бүр ч их болгоомжлол төрүүлээд байгаа юм байна.    
 
Бин Ладеныг илрүүлж, устгасан АНУ-ын тусгай ажиллагааны хурд, чадавхи чадал Пакистаны цөмийн зэвсэг аюулгүй байдалд байж чадаж байгаа болов уу гэдэгт эргэлзэхэд хүргэсэн юм.   Учир нь Осама Бин Ладен Пакистаны нутаг дэвсгэр дээр сүүлийн 6,7 жил амьдарч байхад Пакистаны эрх баригчид мэдээгүй байсан нь эргэлзээ төрүүлсэн. Ялангуяа АНУ-ын тусгай хүчнийхэн Пакистаны хилийг давж орж ирэн цөмийн зэвсгийн байгууламжийг хялбархан эзэлж, гартаа оруулахүй гэх баталгаа байхгүйг харуулсан үйл явдал болсон гэж ажиглагчид дүгнэж байгаа юм. Гэвч Пакистаны зэвсэгт хүчний генерал Ашфак Каяани цөмийн байгууламж маш сайн хамгаалалтад байгаа. Санаа зовох хэрэггүй гэж олон нийтэд ил зарласан. Пакистаны хувьд цөмийн зэвсэг нь аюулгүй байдлаа хангах хамгийн чухал зэвсэг юм. Учир нь Пакистан улс, хөрш  Энэтхэг улстай одоог хүртэл газар нутгийн маргаантай байгаа. АНУ-ын хувьд Пакистаны цөмийн зэвсгийн байгууламжийг эзэлж, хяналтандаа авах санаархал хэзээ ч байгаагүй гэж Америкийн батлан хамгаалахын сайд Роберт Гэйтс Пакистаны цэргийн удирдлагуудтай уулзах үеэрээ мэдэгдсэн. Гэсэн ч Пакистаны эрх баригчид болгоомжилсон хэвээр байгаа юм. Бин Ладеныг устгасан тусгай ажиллагаа мөн Террорист бүлгүүд Пакистаны цөмийн зэвсэгт санаархаж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм. Пакистанд 100 гаруй цөмийн цэнэгт хошуу байгаа гэж шинжээчид үзэж байгаа. Пакистанчууд цөмийн зэвсгээ хаана хадгалж байгаа нь нууц. Мэдэгдэж байгаагаар бол Дера Гази Канд  Уран баяжуулах үйлдвэр байдаг бөгөөд өнгөрсөн удаа зэвсэгт бүлэг тус байгууламжид халдахыг оролдож байсан юм байна. Кушабын атомын үйлдвэрт цөмийн зэвсэгт зориулсан плутони үйлдвэрлэдэг. Нью Лабс үйлдвэрт плутониг гаргаж авдаг. Вах үйлдвэрт цөмийн зэвсэг хийдэг байна. Осама Бин Ладен алагдахаасаа өмнө Цөмийн байгууламжийн зүрхэн хэсэг гэж хэлж болох газраас холгүйхэн орших Аботабад хотод амьдарч байсан. Бин Ладеныг устгасны дараа түүний амьдарч байсан байрнаас баримт бичгүүдийг цуглуулан Осама цөмийн байгууламжид нэвтэрч байж уу гэдгийг судлахаар Америкийн тагнуулын байгууллага ажиллаж байгаа юм байна. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш