Өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний их баяр наадмыг угтаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/305 дугаар захирамж гаргаж хөдөлмөрийн хэлтэс, хороодтой хамтран ХХҮГ-т бүртгэлтэй ажилгүй 300 иргэн, дэвсгэрийн 1636 аж ахуйн нэгж байгууллагын 1800 гаруй иргэнийг хамруулан ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, шарилж, зэрлэг ургамлыг зулгаах ажлыг зохион байгууллаа.
Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад цэвэрлэгээний ажилд оролцох гаднах орчноо цэвэрлэх, шарилж зэрлэг ургамлыг зулгаах талаар хороодын Засаг дарга нараар албан бичиг, мэдэгдэл хүргүүлж биелэлтийг хангуулан 7, 11, 16, 15, 20 дугаар хороод, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд зохион байгуулалт сайтай, идэвхитэй оролцов.
Цэвэрлэгээний ажилд Сүхбаатар тохижилт ХХК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Улаанбаатар шинэчлэл ХХК, Алтан дорнын хүч ХХК, Цүзүки-Юмэ ХХК-ийн хог тээврийн нийт 46 машин хоёр ковш ажиллаж нийт 60 рейс буюу 192 тонн хог хаягдал, шарилжийг тээвэрлэж зайлуулсан бөгөөд хороодоос ирүүлсэн тайлан мэдээнээс харахад бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын үеэр гардаг хог хаягдлын хэмжээ эрс багассан байна.