Тус аймгийн Залуучуудын холбооноос "Спирт үү, Спорт уу" аяны хүрээнд зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөний дагуу энэ 6-р сарын 21, 22-ны өдрүүдэд “Гурван баян төв”-д байрлах “Slap” билльярд клубд аймгийн аварга шалгаруулах пүүл билльярдын тэмцээнийг амжилттай байгуулсан байна. Тэмцээнд 12 баг тойргийн журмаар өрсөлдөж Шилжин явах цомын эзнээр Хөвсгөл сумын баг тамирчид тодорч, 2,3-р байранд Алтанширээ, Мандах сумын баг тамирчид шалгарчээ. Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор Хөвсгөл сумын тамирчин А.Мөнх-Алдар, "Ур чадвартай тамирчин"-аар Сайншанд сумын тамирчин Э.Доржнамжим нар тодоржээ. Цаашид Аймгийн Залуучуудын холбоо баг тамирчид, үзэгчдийн хүсэлтээр "Шилжин явах цом"-ын төлөө тэмцээнийг улирал бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.