Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/537 дугаар захирамж гаргалаа.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст газар өмчилж оршин сууж байгаад газарт орсон иргэдийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа. Газар өмчилж байгаа нэр бүхий дөрвөн иргэнд 438 570 төгрөгийн нөхөх олговрыг олгож, гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо.
Иргэний өмчилж, эзэмшиж буй газарт байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.