Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн PLAYTIME 2014 наадам VIP zone-ыг анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone тасалбарыг 2014 оны 6-р сарын 23-ний өдрөөс Хай-Фай Рекордсын салбаруудаар 100,000₮ худалдаалагдана.
Харин наадмын тасалбар www.easyticket.mn, Хай-Фай Рекордсын салбаруудаар худалдаалагдаж байгаа бөгөөд 7-р сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 45,000₮, 7-р сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮, хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалах болно. Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.