logo
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байна

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байна

2014/07/01
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай  танилцлаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг 55 жилийн дараа шинэчилж байна. 12 мянган суудал шинээр суурилуулахаас 4500 нь бэлэн болжээ. Долдугаар сарын 7 гэхэд суурилуулж дуусгахаар ажиллаж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотно болон гадна засал чимэглэлийн ажил ид үргэлжилж байна.
Хүй долоон худагийг Монгол наадмын төв болгох бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилийн наадмын өмнө эхэлсэн. Энэ жил үргэлжилж, 500 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, явган хүний зам талбай зэргийг нэмж байгуулж байна. “Улаанбаатар-Амгалан” өртөөнөөс Давааны өртөө хүртэл төмөрзамын автобус өдөрт 4 удаа явах бөгөөд 60 гаруй км урттай энэ замд 60 орчим минут зарцуулж байгааг албаны хүмүүс танилцууллаа.
Давааны өртөөнөөс морь барианы талбай хүртлэх 2,3 км замд Монголд үйлдвэрлэсэн “Эко” автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Хүй долоон худагт автозогсоол, үйлчилгээний талбайг морь барианы газартай холбосон засмал зам барих ажил ид хийгдэж байна.
Төв цэнгэлдэх болон Хүй долоо худагийн наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байна. Бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэж, долдугаар сарын 5 гэхэд дуусгасан байхыг Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш