logo
Өнөөдөр болох үйл явдлууд... /2014.07.02/

Өнөөдөр болох үйл явдлууд... /2014.07.02/

2014/07/02

09:00 цагаас Японы “Мицубиши моторс” компаниас авсан 100 хувь цахилгаанаар ажилладаг гурван машиныг сурталчилах уулзалт Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044

09:00 цагаас ЭХЭМҮТ, Лос-Анжелесийн хүүхдийн эмнэлэгтэй хамтран “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын хурлыг ЭХЭМҮТ-ийн захиргааны байрны 4 давхрын хурлын зааланд зохион байгуулна. Хуралд УИХ-ын гишүүн С. Оюун, Эрүүл Мэндийн дэд сайд Ж. Амарсанаа , АНУ болон бусад улсын элчин сайдын төлөөлөгчид оролцоно. Утас: 99072930, 99963755, 88110095

09:00-15:00 цагийн хооронд Эрүүл мэндийн үндэсний төв, АШУ-ны Нийгмийн эрүүл мэндийн их сургууль, МУИС-тай хамтран зохион байгуулах  "Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө" сэдэвт олон улсын хурал  Эрүүл мэндийн үндэсний төв /Эх нялхсын төв/ дээр болно. байна. Хуралд АШУНЭМИХ, МУИС болон Канад, Лондон, Лос-Анжелес, Өмнөд Калифорны их сургуулийн эрдэмтэд оролцоно. Утас: 9113-2000, 9951-6599

09:00-17:00 цагийн хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2014” сэдэвт уулзалт МҮХАҮТ дээр болно. Утас: 324394, 99020785

10:00-11:00 цагийн хооронд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын оюутны холбоо хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа”-г бэлтгэх сургалтын нээлт болно. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны төв /Улаанбаатар банкны шилэн өндрийн баруун хойд талын хаалга/  Утас: 99013782

11:00 цагаас Шүүхийн ХМОНХХ, УИХ-ын ХМОНХХ, Ерөнхийлөгчийн ХМОНХХ, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран "Нээлттэй шүүх" хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоотод зохион байгуулна. Шүүхийн тухай багц хууль,Монгол улс дахь шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагааны талаархи танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд, Хууль зүйн ухааны доктор, профессорууд хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас 91912312,70008028

11:00 цагаас “Монголын урчуудын эвлэлийн хорооноос” санхүүгийн тайланд аудитын шалгалтаар илэрсэн ноцтой зөрчилын талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

11:00 цагаас ШӨХТГ-ын зааланд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс өнгөрсөн 6 сард хийсэн томоохон ажлуудаасаа олон нийтэд мэдээлэл хийнэ. Утас: 91021020

11:00 цагаас Сүхбаатар дүүргийн14 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа Загвар хороо төслийн хүрээнд Иргэдийн бүлгээс хогийн цэгийг устгаж шинээр байгуулсан тохижилтын ажлын нээлт болно. Утас: 99803638, 99767480

11:00 цагаас Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд НЗДТГ, Монголын Балетын хөгжил сантай хамран зохион байгуулж байгаа “Modern of Night” тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  Хангарди ордны 14 давхарт болно. Хэвлэлийн бага хуралд МУГЖ Д.Алтанхуяг, Бостон балет компанийн гоцлоочдын хамтаар оролцоно. Утас: 88781218 325044

11:30 цагаас Х.Баттулга гишүүнийг Үндсэн хуулийн цэцэд өгөх талаар иргэн А.Гантамир “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагаас БОНХ-ийн Сайд С.Оюун НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрйн Байгаль орчны Ассамблейн анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон талаар БОНХЯ-ны ХААН танхимд мэдээлэл хийнэ. БОНХ-ийн Сайд С.Оюун, Гадаад, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд нар оролцоно. Утас: 260718, 99106727, 99894441

12:30 цагаас  “Гал үндэстэн” холбооноос Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгчид гадны нөлөөтэйгөөр шүүх хуралд орж чадаагүй талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00 цагаас МҮОНРадио, Монсудар компанийн хамтран бүтээсэн Хятадын нэрт зохиолч Зян Рунийн “Чонон сүлд” романыг радиогоор олны хүртээл болгох, Монсудар компанийн “Соён гэгээрлийн өдрүүд”-ийн хүрээнд “Зуныг номтой нөхөрлөж өнгөрөөе” сэдвээр МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ... Утас: 300995, 99182236

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш