logo
Өнөөдөр болох үйл явдлуудаас...

Өнөөдөр болох үйл явдлуудаас...

2014/07/03
09:00 цагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Дархан, Эрдэнэтийн дулааны станц, шинэ нисэх буудлын барилгад хийсэн шалгалтын дүнг  хэлэлцэнэ.
 
09:30 цагаас Бишрэлт зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг Хамт олонд түшиглэн сэргээн засах “ТЭГШ ДҮҮРЭН” хөтөлбөрийн Үндэсний семинар эхэлнэ. Семинарт ЭМЯ, ХАХНХЯ-ны холбогдох хүмүүс болон 21 аймаг, нийслэлийн 12 дүүргийн “ТЭГШ ДҮҮРЭН” хорооны дарга, зохицуулагч нар оролцоно. Утас: 99095302, 99883396
 
11:00 цагаас ГХЯ-ны Дипломат академи, Конрад Аденауэрийн сан, Амбассадор клубтэй хамтран Монгол Улсын гадаад бодлогын анхны үзэл баримтлал батлагдсаны 20 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна.
 
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах хамгийн том байгууллага болох МҮЭХ нь үйл ажиллагааны үндсэн зорилгоо мартаж түрээслэгч байгууллага болон хувирсан төдийгүй түрээслэгч нартаа дарамт шахалт үзүүлдэг талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
 
11:00 цагаас "Ажилтай орлоготой-Монгол хүн" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа маршал Жуковын талбайд   болно.  УИХ-ын гишүүд оролцоно.  Утас 88205006 70167797
 
11:00 цагаас Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр Хангарьд ордны 14 давхарт Б танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Салбар хороо болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас холбогдох хүмүүс оролцоно. Утас: 91040607
 
13:00 цагаас Казакстан улсын Түрэг судлалын академи, Монгол улсын ШУА хоорондын 2 улсын түүх, археологи, хэл, нүүдлийн соёл иргэншлийг судлах чиглэлээр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагаа Тэргүүлэгчдийн газрын 604 тоотод болно.  Утас 99045949 /СТӨ-ний Б корпус ШУА 6 давхарт/
 
14:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар 2014 онд нийслэлд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг тогтоох тухай, Улаанбаатар хот дотор төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглох тухай, Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607
 

18:00 цагаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн (НҮБХХ) санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, Эдийн засгийн хөгжлийн яамд, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Залуучууд- Хөдөлмөр эрхлэлт” сэдвээр цахим хэлэлцүүлэг хийнэ. http://live.yap.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш