ОХУ Ирактай байгуулсан гэрээнийхээ дагуу 25 онгоц нийлүүлэхээс эхний ээлжинд "Сухой" загварын 5 ширхэг байлдааны онгоцыг Багдадад хүргэсэн гэж Иракийн Батлан Хамгаалах Яам мэдээллээ. Иракийн арми Су-25 онгоцыг 30 гаруй жил ашигласан бөгөөд Саддам Хуссейний үед ч тус улсын агаарын хүчнийхэн ашигладаг байсан юм. Харин АНУ-ын Төрийн Департмент Иракийн засгийн газарт 4,000 ширхэг пуужин худалдах сонирхолтой байгаагаа хууль тогтоогчдод албан бусаар илэрхийлээд байна. Үүнээс өмнө тус улсын ерөнхий сайд Нури ал-Малики агаарын хүчний зэвсэг техник хангалттай байсан бол зэвсэгт бүлэглэлийнхэн давшиж чадахгүй байх байсан гэж мэдэгджээ. Иракийн хувьд АНУ-аас байлдааны онгоц худалдан авах явц багагүй сунжирсан бөгөөд тийрэлтэт онгоц авахаар Орос, Беларуст хандаад байгааг Малики онцолсон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/