Японы төмөр замын тээврийн шинэ үйлчилгээ нэвтэрснээр зорчигчид замд явахдаа тусгайлан бүтээсэн хөлний массажны аппарат ашиглан ая тухыг мэдрэх боломжтой болох нь ээ. Тодруулбал The East Japan Railway компани Шинжо-Фукушимагийн чиглэлд дуунаас хурдан галт тэрэг аялуулах бөгөөд тус галт тэргийг хөлний массажны аппарат болон бусад тансаг зүйлсээр тоноглосон гэж Asahi Shimbun сонин мэдээлсэн байна. Хоёр цагийн аялалын үеэр зорчигчид дөрвөн удаа хөл массаж хийлгээд зогсохгүй үүнийхээ дараа тансаг ресторанд суун, сакэ шимэх боломжтой аж.
The East Japan Railway компаниас мэдээлснээр зургаан вагонтой Е3 галт тэргийг өөрчлөхөд 4.9 сая ам.доллар зарцуулсан байна. Хэдийгээр энэхүү тусгай аялал 3 сар үргэлжлэх хэдий ч зохион бүтээгчид хөлний массажны аппаратны ус галт тэрэг огцом хөдлөх үед асгарахгүй байх зэрэгт ихээхэн анхаарал хандуулжээ. Дашрамд дурдахад Японы дуунаас хурдан галт тэрэгний систем нийт 2,400 км замыг хамардаг бөгөөд дээд хурд нь 320 км цаг байдаг байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/