ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер 2014 оны долоодугаар сарын 6-7-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай хоёр орны эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт хийнэ.
Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер монгол-германы соёл, шинжлэх ухаан, археологийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцах бөгөөд мөн түүний айлчлалын үеэр Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Археологийн хүрээлэн хооронд Хархорин хотын сүмийн үлдэгдлийг ил музей болгон засварлаж тохижуулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд ийнхүү Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд К.Кинкель 1996 онд манай улсад айлчилж байжээ.
ХБНГУ-ын тухай
|
|
Нутаг дэвсгэр |
357,124 километр хавтгай дөрвөлжин газар нутагтай |
Хүн ам |
80,7 сая /2013 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар/ |
Шашин |
Хүн амын 64% нь христийн шашин шүтдэг. |
Нийслэл |
Берлин 3,4 сая хүн амтай /2013 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар/ |
Засаг захиргааны нэгж: |
16 мужтай |
Үндэсний баяр |
10 дугаар сарын 3, /1990 оноос хойш/ |
Эдийн засгийн үзүүлэлтүүд
|
|
ДНБ |
€ 2,6 их наяд /2012 оны байдлаар/ |
Эдийн засгийн өсөлт |
2013 оны 4 дүгээр улиралын эдийн засгийн байдлыг 1 дүгээр улиралтай харьцуулахад 0,8%-ийн өсөлттэй байсан. |
Нэг хүнд ноогдох ДНБ |
USD 43.952 /2013/ |
инфляци |
0.4 % |
Ажилгүйдлийн түвшин |
6.6% /2014 оны 5 дугаар сарын байдлаар/ |
Худалдаа
|
Автомашин, хөлөг онгоц, нарийн машин механизм, электрон техник, төмөрлөг болон хими, нэхмэл, хүнсний бүтээгдэхүүн |
Гадаадын хөрөнгө оруулалт |
ЕХ, АНУ, БНХАУ |
Байгалийн баялаг |
Цинк, хар тугалга, мөнгөн ус, боксит, гантиг чулууны нэлээд нөөцтэй. |
Аж үйлдвэрийн гол салбарууд: |
Автомашин, электрон техник,машин тоног төрөөрөмж, эрчим хүч, химийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр зонхилдог, |
Улс төрийн тогтолцоо
|
|
Засаглалын хэлбэр |
Парламентын системтэй Холбооны Бүгд Найрамдах Улс |
Ерөнхийлөгч |
Еоахим Гаук
2012 оны 3 дугаар сарын 18-нд үүрэгт ажилдаа орсон. /5 жилийн хугацаатай томилогддог/ |
Ерөнхий сайд |
Ангела Меркел
2005 оны 11 дүгээр сарын 22-ноос 2013 оны 12 дугаар сарын 17-нд дахин сонгогдсон |
Гадаад харилцааны сайд |
Франк-Вальтер Штайнмайер 2013 оны 12 дугаар сарын 17-ноос |
Хууль тогтоох засаглал |
Бундестаг, Бундесрат |