logo
Бөхийн холбооны тэргүүнээр дархлагдаад байсан Р.Нямдорж огцрохоор болсон уу?

Бөхийн холбооны тэргүүнээр дархлагдаад байсан Р.Нямдорж огцрохоор болсон уу?

2014/07/04

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний албыг 1998 оноос хойш хашиж байгаа Р.Нямдорж ирэх есдүгээр сарын Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн хурлаар суудлаасаа огцрох болж байх шиг байна. Энэхүү мэдээллийг яруу найрагч Ү.Хүрэлбаатар “Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их хурал энэ есдүгээр сард хуралдана. Тэргүүнийг сонгох хурал шүүхэдсээр 11 жилийн дараа болох нь” гэсэн өөрийн цахим хуудсандаа постолсон мэдээллээс нь тодорхой болж байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Р.Нямдорж тэргүүний хувьд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон болохыг тогтоож өгөх нэхэмжлэх шүүхэд гаргасан байна.

2002 оны арванхоёрдугаар сарын 22-нд их хурал нь хуралдаж, тэргүүнээ сонгож  чадалгүй маргалдаад тарсан байдаг. Улсын дээд шүүхээс 2002 оны ээлжит IV хурлаар тэргүүн болсон нь тогтоогдохгүй байгаа тул МҮБХ-ны ээлжит их хурлыг гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг Цэцдийн зөвлөлд нь даатгасан юм. Гэвч өнөөдөр хүртэл цэцдийн зөвлөл хуралдаагүй байсан юм.

Харин Энэ оны есдүгээр сарын дундуур хуралдаж бөхийн холбооны тэргүүнийг сонгох юм байна.

Дашрамд дуулгахад Аварга А.Сүхбат барилдахаа больсон шалтгаанаа “Бөхийн холбооны удирдлага солигдвол би барилдана. Түрүүлж үзүүрлэхгүй байсан ч хамаагүй. Шинэчлэгдсэн бөхийн холбоо гарч ирвэл тухайн үеийн зургаан залуу заан яагаад барилдаж болохгүй гэж” хэмээн хэвлэл мэдээллээр олон удаа амалсан. Тиймээс хэрвээ энэхүү мэдээ үнэн бол олон түмэн бөх сонирхогчдынхоо сэтгэлийг баясгасан уран хурц уран барилдаанаараа эргэж ирж магадгүй бололтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш