logo
Хятад улсын Ерөнхий консулын газар Замын-Үүдэд нээгдэв

Хятад улсын Ерөнхий консулын газар Замын-Үүдэд нээгдэв

2014/07/04

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2014 оны долоодугаар сарын 3-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суух ЕКГ-ын нээлтийн ажиллагаанд оролцов. Дэд сайд Д.Ганхуяг шинээр байгуулагдаж буй ЕКГ-ын нээлтийн ажиллагаанд оролцох үеэрээ БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Се Ханшөнтэй уулзаж хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЕКГ-ын нээлтийн ажиллагаанд мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ГХЯ-ны Консулын газрын Дэд захирал Н.Батаа болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд тус ЕКГ нь БНХАУ-аас Монгол Улсад нээгдэж байгаа анхны ЕКГ, Замын-Үүд суманд нээгдэж байгаа гадаадын анхны дипломат төлөөлөгчийн газар гэдгээрээ онцлогтой юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш