logo
Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр

Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр"-ийг батлав

2014/07/05

Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар "Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр"-ийг хэлэлцэн баталлаа. 2006-2008 онд "Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр" хэрэгжүүлж, 35 музейн өвийг бүртгэн баримтжуулсан байдаг. Гэвч ихэнх аймаг, сумын соёлын өвийн бүртгэлийн санг хариуцах эзэнгүй, техник тоног төхөөрөмжгүй байсны улмаас хөтөлбөрт хамруулалгүй үлдээжээ. Манай Улс 1996 оноос соёлын өвөө бүртгэн баримтжуулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 41950 дэсийн 66712 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл, 2028 дурсгалт газрын 23287 ширхэг түүх, соёлын дурсгал, 6742 соёлын биет бус өвлөн уламжлагчийн талаарх мэдээллийг бүртгэж хадгалаад байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш