logo
Нүүрс экспорлох журмыг шинэчиллээ

Нүүрс экспорлох журмыг шинэчиллээ

2014/07/05

Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрөгч 4 дүгээр сараас эхлэн гадагш худалдаж буй нүүрсний төлбөрийг борлуулалтын гэрээний үнэд суурилан тооцож байгаа юм.

Тогтоол хэрэгжсэн 2 сарын хугацаанд компаниуд зөрчил дутагдал гаргасаар байгаа тул экспортод гаргасан нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эхний ээлжинд олон улсын зах зээлийн ханшаар тооцож, тайлангаа ирүүлсний дараа гэрээний үнээр бодож залруулах нь зүйтэй гэж үзлээ. Шинэчилсэн журмыг энэ сараас эхлэн мөрдөх ба Засгийн газрын өмнөх тогтоолууд хүчингүй болж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш