logo
Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулна

Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулна

2014/07/05
Колумбын поп од Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулахаар болсон байна. Ёслол 7-р сарын 13-нд Рио Де Жанейрод болох финалын тоглолтоос өмнө болох бөгөөд энэ төрлийн арга хэмжээн дээр 3 дахь удаагаа дуулах гэж буй тэрээр Маракана цэнгэлдэхэд La La La (Brazil 2014) дуугаа эгшиглүүлэх аж.  Өдгөө 37 настай Шакира 2010 онд Өмнөд Африк, 2006 онд Германд хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр ая дуугаа өргөж байсан юм.

Эх орон Колумбынх нь баг Бразилтай шөвгийн 8-д учраа таараад байгаа. Энэ ч утгаараа тэрээр хаалтын ёслол дээр дуулах гэж байгаадаа сэтгэл хөдөлж байна хэмээжээ. Шакирагийн дуулсан Waka Waka (This Time for Africa) дуу ДАШТ-нд зориулан гаргасан дуунуудаас хамгийн их амжилт олсон дуу болсон тухай мэдээлэл гарч байсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш