logo
Өнөөдрийн өнгө /2014.07.07/

Өнөөдрийн өнгө /2014.07.07/

2014/07/07

Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 7. Даваа гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын10. Тэргүүн дагуул одтой, 2 хар мэнгэтэй шар бар өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Бага халуун болох улирал 12 цаг 54 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ. 

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19):  Завгүй өдөр. Интернэтээр аялж эсвэл төлбөр тооцооны хуудсаа шалга. Санхүүгээ хяна, ашиг орлогоо хянаж онцын хэрэгцээгүй зүйлд илүү зардал гаргасан эсэхээ нягталж үз. Мөрийтэй тоглоомд орооцолдож байхын оронд хөрөнгийн зах зээлд нууц ноёнтон хэлбэрээр оролцож хувьцаа худалдаж ав. Хоёр сарын дараа зарим нэг том компанид бодит мөнгөөр хөрөнгө оруулалт хийх чадвартай ч болж магадгүй. Хувцасны шүүгээн доторх өнгөрсөн жилийн загвартай хувцаснуудаа ангилж ялга.

Үхрийн орд (4/20-5/20): Дүнсгэр өдөр. Тэнцвэрээ хадгалахын тулд олон төрлийн туршлага шаардлагатай. Өмнө хэзээ ч төсөөлж байгаагүй спорт, цагийг зугаатай өнгөрүүлэх зүйлд сэтгэл татагдаж магадгүй. Ажлаа дуусгахын тулд илүү цагаар ажиллах болон ажил дээрээ дуудагдаж магадгүй тул олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд орролцохооо хойшлуул. 


 Ихрийн орд (5/21-6/21): Гэр бүлийн тайван амгалан байдал бага зэрэг алдагдах болно. Хэдийгээр та хамгийн ихийг мэддэг гэж боддог ч бусад хүмүүс тэгж бодохгүй байна. Гэр бүлийн сайн сайханы төлөө харилцан буулт хийхэд бэлэн бай. Сэтгэлзүйн эмчилгээ хэрэгтэй. Та хэн нэгэнтэй өөрийн санаа бодол мэдрэмжээ хуваалцахаас зугатах хэрэггүй. Ажилдаа алдаа гаргасанаас болж удирдлагуудтайгаа бэршээлтэй байх бололтой. Гэхдээ та үүнээс мултарч гарах чадвартай байх болно.  

Мэлхийн орд (6/22-7/22): Уулзалт эсвэл хэлэлцүүлэг зэрэг нь таны зохион байгуулах уран илтгэх авъяасаа дэлгэн харуулах боломж олгох бололтой. Таны эелдэг зан байдал өндөр байна. Та тушаал ахиж таарах бололтой. Хамт ажилладаг хүнтэйгээ хайр сэтгэлийн асуудалтай болоход ажил хэрэг тааламжтай байдал 2 хослох болно. 

 

 Арслангийн орд (7/23-8/22): Залхмаар өдөр. Жижиг сажиг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд бага зэрэг хэцүү байх болно. Гэхдээ боломжтой бол жижиг гэлтгүй бүхнийг төлөвлөж байсан нь дээр. Халдварт өвчнөөс сэргийлж амин дэм уу. Бие махбодод ашигтай витамин бүхий илчлэг хоол хүнс хэрэглэж, дархлаан системээ сайжруулахын тулд шингэн юм их уу. Танд бага зэргийн амралт хэрэгтэй учраас хөгжмийн ч юмуу урлагийн ямар нэгэн төрлийн дугуйланд явж сэтгэлээ сэргээх нь зөв.
 

Охины орд (8/23-9/22): Гэр бүлийн гишүүд чинь ажиллагсад байж болох ч удаан хугацааны чадамжинд бүү тооцоол. Бүтээлч хүсэл тэмүүлэл , уран чадвараа гарга. Эцсийн үр дүн сэтгэлд хоногшиж чадна. Өөрсдийнх нь гуйлтгүйгээр бусдыг ойлгохын тулд та үүнийг хялбархан олж харна. Хэр удаан хугацаанд хүн суралцахаас шалтгаалан таны санхүүгийн байдалд бас нөлөөлнө. 

 

 Жинлүүрийн орд (9/23-10/22): Соргог байх өдөр. Та сайн сонсогч байх боловч бусад хүмүүс таагүй зүйл ярин таны энергийг сорохыг бүү зөвшөөр. Танд атаархан доош нь татах гэсэн хүмүүс байна. Хариуцлагаа ухаарах сэтгэл таныг сайн ажилчин болгодог ба таны хүч нэрээр өөртөө оноо авах гэсэн нэгнээс зайлсхий.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Холимог өдөр. Заримдаа хов жив үнэний ортой байдаг. Хэрвээ та алдаа гаргах юм бол хэн нэгэн таныг мөрдөн хов живний бай болгоход бэлэн байна. Энэ өдөр ихэнх хилэнцүүд мэдээлэл хайн ухаж суун цагийг өнгөрөөнө. Хэрвээ та асуудлыг шийдэхээр ирсэн бол асуудлын үндсийг амархан олох арга энэ өдөр танд ирнэ. Ганц бие хүмүүс харж явдаг хүнтэйгээ төсөөлж байснаасаа хурдан дотносон холбоо тогтоож чадна.
Нумын орд (11/22-12/21):   Хүн бүхэн хашир нумынхны энэхүү гүйцэтгэлээс өмнө сайтар боддог байдлыг хэзээ ч ойлгохгүй. Тиймээс эхлээд гэрийн даалгавар, бэлтгэл ажлаа сайн хий. Гэр бүл, найз нөхөдтэйгээ гадагш гаран, оройн хоол идэх нь гайхалтай зүйл болно.



Матрын орд (12/22-1/19):  Хоёрдмол өдөр. Цалингаа нэмэгдүүлэх болон албан тушаал ахих, спортын ивээн тэтгэгч хайх нь хүссэн үр дүнг авчрах болно. Ойрын хугацааны зорилтыг эртхэн бичиж эхлэ. Түүндээ эрүүл мэндийн асуудлаа сайтар тусгах хэрэгтэй шүү.

 

 Хумхын орд (1/20-2/18): Их эрч хүчтэй өдөр ирж байна. Та өөрийнхөө гадна төрхөө сайжруулах гэж мэрийнэ. Спортын багийн гишүүн байх нь чухал бөгөөд таныг эрүүл чийрэг, өөдрөг сэтгэлтэй байхад тусална. Та далайн захад очих, найзтайгаа уулзах зэргээр өөртөө урам зориг оруул. Ажлаа сольж, шинэ байранд нүүн орж болзошгүй. Нийгмийн амьдралд энэ үдэш одтой байна. Амралт ажлаа зохицуул. Энэ нь хөгжилтэй байдал авчирна. Ид шидээр таны мөрөөдөл биелж магадгүй.

Загасны орд (2/19-3/20): загасны ордны хүмүүс шаргуу мөрөөдлөө биелүүлэх хандлагатай байна. Яг одоо одод таны хүчин чармайлтыг дэмжиж байгаа учраас энэ боломжийг бүү алд. Өөрт тань туслах ном таны сонирхолыг татна. Таны асуудлыг шийдвэрлэж чаддаг авъяас болон хуучин зангийн тань хэв маяг таны эрх мэдэлд сайнаар нөлөөлнө. Ямар нэгэн курс дамжаанд суух нь танд оюун санааны дэм болон бие махбодийн хэрэгцээг хангахад туслана.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш