logo
Г.Буяндоржийн шүүх хурал өнөөдөр болно

Г.Буяндоржийн шүүх хурал өнөөдөр болно

2014/07/07
“Ноёд” группын захирал Г.Буяндоржтой холбоотой эрүүгийн хэрэг хэдэн он дамжин яригдаж буй. Түүнийг  иргэн С.Билэгтэд зарсан  “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүдэд буруутгажээ.
 
Г.Буяндоржийн хэрэгт   төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү, Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа нар нь холбогдоод байгаа гэнэ. Харин  Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын сум дундын шүүгч Б.Хэрлэн, Л.Энхтайван, нотариатчин Цэрэннадмид нарт холбогдох  хэргийг тусгаарласан   байна.
 
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр буюу  энэ сарын 7-нд Баянзүрх дүүргийн шүүхэд болох гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш