Германы канцлер Ангела Меркелийн урд хөршид хийж буй айлчлалын үеэр талууд худалдааны асуудлыг голчлон хөндөж байна. Европын хамгийн том эдийн засагтай улс болох Германы хувьд Хятад нь худалдааны чухал түнш бөгөөд Меркелийн хамт бизнесийн томоохон төлөөлөл хүрэлцэн иржээ. Өнгөрсөн ням гарагт буюу айлчлалынхаа эхний өдөр хатагтай Меркель Германы 150 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Сичуань мужийн төв Чендуд айлчилсан байна.
Тэрээр 2005 онд канцлер болсноосоо хойш долоо дахь удаагаа Хятадад айлчилж байгаа нь энэ юм. Ажиглагчдын хэлж байгаагаар Германы хувьд Хятадын зах зээл чухал, Харин Хятадын тал Германаас машин тоног төхөөрөмж, автомашин импортлох сонирхолтой байгаа аж. Европын орнуудыг эс тооцвол Хятад нь Германы хоёрдогч том экспортын зах зээл бөгөөд өнгөрсөн онд тус улс 91 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг урд хөршид нийлүүлж, 73 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүнийг импортолсон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/