"Judicial Watch" судалгааны байгууллагаас мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүл аялал, амралтандаа 44 сая гаруй ам.доллар зарцуулсан байна. Зарим хүмүүс түүнийг Нэгдсэн Улсын түүхэн дэх хамгийн их аялсан, зардал ихтэй ерөнхийлөгч хэмээн нэрийджээ. Тодруулбал, 2014 оны 3-р сарын байдлаар Обама бусад ерөнхийлөгчидтэй харьцуулахад илүү их цаг хугацааг олон улсад аялахад зарцуулаад байв. Өөрөөр хэлбэл 2009 онд Цагаан Ордонд заларснаасаа хойш тэрээр 31 удаа гадаадад айлчилжээ. Обама гадаадад 119 өдрийг өнгөрөөсөн гэдэг нь татвар төлөгчдийн олон сая долларыг зарцуулсан гэсэн үг юм. Харин Жорж Буш 28 удаагийн айлчлалаар 116 өдөр, Билл Клинтон 27 удаагийн айлчлалаар 113 өдөр, Роналд Рэйган дөнгөж 14 удаагийн айлчлалаар 73 өдрийг тус бүр гадны улсад өнгөрөөсөн байдаг гэж Dailycaller.com мэдээлсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/