logo
Өдрийн өнгө... /2014.07.08/

Өдрийн өнгө... /2014.07.08/

2014/07/08

Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 8. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 11. Хонгорцог одтой, цагаан луу өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Хүнд өдөр. Өнөөдөр од эрхэс таны ухамсрын гэрт байрлаж байна. Үүний нөлөөгөөр та өөрийн бодол санаа, хүслээ хаалттай хаалганы цаана илэрхийлэх болох нь. Энэ хугацаанд хүсэл сонирхол чинь нуугдмал байна. Зарим хониныхны хувьд ямар нэгэн зүйлийн төгсгөлийг хийж, хоорондын харилцаагаа бодож тунгаан, ямар нэгэн зүйлийг хүсч мөрөөдөх үе. Харилцаа холбоонд саад бэрхшээл гарч ирнэ. Ялангуяа бизнесийн гэрээ хэлэлцээр хойшлогдоно.

 

 

Үхэр (4/20-5/20)   
Хэдийгээр энэ нь хэцүү ч өөрчлөлт хийхэд бэлэн бай. Гэр бүлийн дотоод хямрал зөрчил нь тогтворгүй байдлыг үүсгэнэ. Эцэг эх, өвөө эмээ тань илүү их анхаарал халамж шаардаж бухимдалтай, дарамттай байдлыг нэмнэ. Хялбар хийж чадах бүх зүйлээ хийж тэднийг тав тухтай амьдруулах бусад арга замыг хай. Үнэт зүйл худалдан авахыг хүсч магадгүй ч энэ нь боломжгүй. 

 

 

Хамтатгах (5/21-6/21)   

Та маш их мөнгө олж чадна гэдгээ мэдээд хэрвээ тэр нь бүтвэл аз туршсан бизнест эрсдэлтэй хөрөнгө оруулах нь сэтгэлийг чинь хөдөлгөх болно. Гэхдээ бүтэх боломж маш бага байж магадгүй. Урлагийн нэг хэсэг эсвэл эртний эдлэлд хөрөнгө оруулахад аюулгүй юмаа. Зарим хүмүүс ашиг сонирхолыг эрхэмлэхгүй байна тиймээс өөрийн итгэлээ алдхаас болгоомжтой бай. Шинэ сонирхол боломжийн авъяасыг илрүүлж магадгүй ба мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд хичээл хийх нь үүнийг үнэтэй болгоно.

 

Мэлхий  (6/22-7/22)   

Эерэг өдөр. Зэвсэгт хүчний мэргэжил эзэмших нь аялал боломжуудыг бий болгодог. Уран бүтээлчид, хөгжимчид, аялагчид, бизнес эрхлэгчтэй нөхөрлөх амьдарлаа шинээрг өөрчлөхөд хөтөлнө.

 

 

 

Арслан (7/23-8/22)   

Бясалгах өдөр. Арслангийнхан аль болох ганцаар байхыг чухалчил эсвэл бясалгалын хичээлд суусан ч болно шүү дээ. Хэрэв та нохойтой бол түүнээ салхилуулангаа өөрөө ч бас салхинд гар. Хэрвээ нохойгүй бол найзынхаа нохойг дагуулаад гарсан ч болно. Уралдаж эсвэл яарч хийсэн ажил бүтэлгүйтэлд эсвэл стресст хүргэдэг. Энергиэ хэрэгтэй зүйлд зөв зарцуулж, хүрнэ гэж зорьсон зорилгоо эцсийн байдлаар тодорхойлоорой.

 

 

Охин (8/23-9/22)   

Албан түншүүдтэйгээ сайн харилцаа тогтоож , таны ажил сэтгэл дүүрэн байх болно. Хэрвээ та ажилдаа дурамжхан хандах юм бол хүн бүртэй нөхөрсөг харьцаж байх шийдвэр гаргаарай. Энэ өөрчлөлт таныг мэл гайхуулна. Ямар нэг юм хийхийн өмнө хөнгөн инээмсэглэх нь ааш занг чинь эргүүлж чадна. Өөрсдөдөө асуудал үүсгээд байгаа хүмүүсийг найз нөхрөө мэдэрч байвал дэмжлэг үзүүл.

 

 

Жинлүүр (9/23-10/22)   

Та гэрлэхээр болсноо зарлаж магадгүй. Энэ өдөр таны харшил хөдөлж болзошгүй. Гэвч хоол хүнсэндээ анхаарснаар амархан эмчлэгдэнэ. Хэцүү мэт санагдавч хэсэг хугацааны дараа бүх зүйл сайжирна. Амжилтад хүрэхийн тулд богино хугацааны дотор өөрийгөө дайчил. Сэтгэгдэл төрүүлэм хувцаслах нь таныг хайрттайгаа уулзахад сэтгэл өөдрөг байхад тусална.

 

 

Хилэнц (10/23-11/21)   

Таатай өдөр. Өдрийн дэглэмийнхээ дагуу бүгдийг хийх нь энэ өдөр бараг худлаа. Мөн та өөрийгөө сайн амраах нь зөв. Уйтгартай байдлаа мартахын тулд хөгжмөө чангалан гэртээ бүжиглээрэй. Хэрвээ та шүүмжлэл сонссон бол сайхан сэтгэлээр хүлээн аваарай. Энэ үдэш нийгмийн үйл ажиллагаанд оролц. Тэнд очоод та хүсэл зорилго нэгтэй хүмүүстэй танилцана.

 

 

Нум (11/22-12/21)   

Таатай өдөр. Өдрийн дэглэмийнхээ дагуу бүгдийг хийх нь энэ өдөр бараг худлаа. Мөн та өөрийгөө сайн амраах нь зөв. Уйтгартай байдлаа мартахын тулд хөгжмөө чангалан гэртээ бүжиглээрэй. Хэрвээ та шүүмжлэл сонссон бол сайхан сэтгэлээр хүлээн аваарай. Энэ үдэш нийгмийн үйл ажиллагаанд оролц. Тэнд очоод та хүсэл зорилго нэгтэй хүмүүстэй танилцана.

 

 

 

Матар (12/22-1/19)   


Жавхаалаг өдөр. Ганцаараа амьдрахаар шийдсэн болон шөнө оройн цагаар явах ажилтай болсон матарын ордныхон бие хамгаалах урлагын курст суралцаарай. Та өөрийгөө хамгаалах хэдэн хөдөлгөөнүүдийг сурах болно. Бас түүгээр зогсохгүй сайхан фитнесс болох болно.

 

 

Хумх (1/20-2/18)   

Азтай өдөр. Од гарагийн холбоо танд боломжийг олгож байна. Бусад хүн таны бодолд нөлөөлөхөөс илүүгээр өөрийн бодлоо хүндэтгэ. Шийдвэр гаргахдаа зөн совингоо ашиглан бясалгал хий. Бизнесийн хамрагч тань үнэтэй туслалцаа өгнө. Үүрэг даалгавраа сайн биелүүлж, зааврыг дагах нь бизнесийн харилцаанд ялагч болгоход тустай. Гэрлэх болон бусад баяр ёслолыг тэмдэглэхээр төлөвлөхөөсөө өмнө санхүүгээ бод.

 

 

Загас (2/19-3/20)

Сайхан өдөр. Мөд бүтэхгүй нь гэж таны бодож байсан үйл ажиллагаа явуулахтай чинь холбоотой сайхан мэдээ авахад бэлд. Бизнесийн төсөл эсвэл санхүүгийн асуудалдаа шинэ чиг баримжаа олох нь дэвшил гарах боломжыг нэмэгдүүлнэ. Хэрэв тус дэмжлэг хэрэгтэй болвол бусад хүмүүс туслахад бэлэн байж болох юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг загаснуудын хувьд та дөнгөж өөрийгөө харуулж эхэлж буй шинэ нэгэн ч бай туршлагатай нэгэн ч бай бизнесийнхээ орлого зарлагыг тооцож цаг гарган ажилласан л бол сайн үр дүнд хүрнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш