logo
Siemens-ийн төлөөлөгч дүн нь гараагүй тендерийг авсан гэв үү?

Siemens-ийн төлөөлөгч дүн нь гараагүй тендерийг авсан гэв үү?

2014/07/10
Германы Siemens групп Хятадын Huawei, ZTE-тэй хамтран УБТЗ-ын дохиоллын төвлөрүүлэлтийн системийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, нийлүүлэлт болон угсралт, хөдөлгөөнт радио холбоо болон холбооны системийг шинэчлэх олон улсын нээлттэй тендерт хамтарсан консорциум болон оролцож байгаа.

Энэ тендерийн ажил нь улсын төсвийн 70 сая долларын өртгөөр хийгдэх учраас маш эртний лобби, авлига хээл хахуул явагдаж эхэлсэн гэж хардагдаж байгаа. Гэтэл саяхан Siemens-ийн төлөөлөгч дүн нь гараагүй тендерийг авсан гэх утгатай зүйл ярьсан нь гайхшрал төрүүлж эхэллээ.

Тэд Европын олон улс орнууд болон АНУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулж, тагнах тоног төхөөрөмжүүдээрээ зард гарсан гэгддэг Хятадын компанитай тендерт нэгдэж орж байгаа нь нэгэнт ил болсон. Харин Siemens-ийнхэн тендерийн дүн гараагүй байхад яагаад авсан мэтээр авирлав гэдэг сонин, тагнуулч хамтрагчдынхаа “авьяас” билгийн хүчээр мэдчихэв үү?

Б.Цацрал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш