logo
Хятадуудад хөл алдсан А.Гансүх АТГ-ын ажлыг нэмнэ

Хятадуудад хөл алдсан А.Гансүх АТГ-ын ажлыг нэмнэ

2014/07/10
Сүүлийн үед зам тээврийн салбарын ажил урагш ахихаа байсан гэдэг шүүмжлэл дагуулаад байгаа. Салбарынх нь сайдын “шунал” бүх ажилд тээг болчихоод юуг ч урагш ахиулахаа больсон гэнэ. А.Гансүх болж өгвөл өөрөө асфальт зуурч, өөрөө төмөр замын дохионы гэрлийн утсыг холбож байгаад салбартаа урсаж орж ирж байгаа бүхнийг халаасалчих санаатай гэлцэнэ.

УБТЗ Орос Монголын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэргэд хамтарсан ХХК байгуулж төмөр замыг шинэчлэх тухай 5 жилийн өмнө шийдсэн ч энэ компанийг байгуулах үйл явцыг яамнаас гацаасаар байгаад өнөөдөр хятадуудад тус байгуулагдаагүй компаний хийх ёстой байсан ажлыг өгөх гээд сууж байгаа. Энэ асуудал хийгээд бусад олон зүйл дээр Зам тээврийн сайд саад тээг болж байгаа гэх.

Энэ бүхний ард ашиг сонирхлын зөрчил, их хэмжээний авлига хээл хахуулийн асуудал байгаа гэж үзсэн төмөр замын инженерүүд А.Гансүх сайдын талаар АТГ-т гомдол гаргасан гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш