Спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч Adidas компани Manchester United-тай 10 жилийн гэрээ байгуулж, ирэх жилээс тус клубэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр боллоо. Үүнээс өмнө өрсөлдөгч Nike компани ManU –тэй хамтын ажиллагаагаа зогсоохоор шийдээд байсан юм. Nike-ийн хувьд тус клубэд жилд 23.5 сая фунт төлдөг байсан бол Adidas улиралд 70 сая фунт төлөхөөр болсон гэж үзэж байна.
Энэ нь рекорд тогтоохуйц дүн бөгөөд үүнээс өмнө Аваргуудын Лигийн ялагч Real Madrid Adidas-тай жилийн 31 сая фунтын гэрээ байгуулж байсан нь клубын хувьд хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болж байжээ. Adidas-ийн гүйцэтгэх захирал Херберт Хайнер ManU –тэй хийсэн гэрээ гол зах зээлүүдэд байр сууриа бэхжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ хамтын ажиллагааны хугацаанд нийт борлуулалт 1.5 тэрбум фунт стерлингэд хүрнэ гэсэн тооцоотой байгаа гэж мэдэгдсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/