Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Тогтворгүй өдөр. Энэ өглөө эмх замбараагүй энерги огторгуйд байрлаж, сэтгэл гутрал, осол аваар тохиож магадгүй. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө сайтар бод. Та саадаас зайлж чадна. Шинэ харьцаа холбоонд орохдоо хэрхэн хандахаа сайн бод. Эргэлзээтэй асуудлыг бүх юмс тодорхой болтол бүү шийд. Хэрвээ та бусдад доромжлогдсон мэт санагдаж байгаа бол хуулийг гартаа авах хэрэггүй, мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Хайр дурлал таныг сэтгэлээр унагаж магадгүй. Тиймээс бүгдийг мартаарай.
Үхэр (4/20-5/20)
Өөрийнхөө төлөө босч зогс. Та тууштай байж эцэг эхтэйгээгээ ярилцан хувь тавилангаа хяна. Өөрийн мөрөөдөл болон маш ихээр хүсч буй зүйлээ яаж хийхээ төлөвлө. Энэ бололцоогүй мэт боловч хамгийн сайн эхлэл байх болно. Орчин нөхцөлөө байнга хянаж бай, тэд ч бас бололцоогоороо өөрчлөх байх. Хэрвээ та буцвал хүний тушаалаар байх болно. Сэтгэл хямралд орох шалтгаан нь гэрээсээ явах, амжилт болон амьдралыг дагах бэрхшээл.
Хамтатгах (5/21-6/21)
Үр бүтээлтэй өдөр. Ирж буй улиралдаа зориулан төлөвлөгөө зохио. Аар саар ажлаа амжуул. Таны бүхий л бизнесийн гэрээ хэлэлцээр урагш ахина. Энэ нь буд гарагийн шилжилттэй холбоотой. Үл ойлголцол үгүй болно. Хэсэг хугацааны ачааллын дараа та мэргэжлийн амьдралдаа ахиц гаргана. Ажлын өргөдөлд нааштай хариу өгнө. Хуучин андтайгаа холбоогоо сэргээнэ.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр нэг л залхуурсан өдөр байх учраас өглөөг дулаан хөнжилдөө шургаж өнгөрөөгөөд өдөр тийш бичиг цаасны ажилтайгаа зууралдсан нь дээр. Хэрвээ хайрт чинь тантай үг зөрөх юмуу хэрүүл хийх хандлагатай байвал зүгээр л дуугүй өнгөрсөн нь дээр. Хэтэрхий их хугацаа шаардсан ажил эхлүүлэхээс зайлсхий.
Арслан (7/23-8/22)
Эерэг өдөр. Таны биеэ авч явах байдалд тань шинэ гялалзсан өнгө аяс нэмэгдэнэ. Танд тулгараад байсан хүндрэлтэй асуудлууд алга болж та дахин өөрийнхөөрөө байх болно. Шинэ зүйлийг эхлүүлэн түүнээсээ эрч хүчийг аван, илүү сэтгэл хөдлөм адал явдалтай учирна. Арслангийн ордныхон гэрлэлтээ бэхжүүлэн хамгаалах, хайрттайгаа нүүх болно. Олон нийтийн ажилд хамрагдсанаар та давуу байдлаа ашиглах болно.
Охин (8/23-9/22)
Хэрвээ залуу охиныхон замбараагүй байвал хэдэн зэмлэлийн үг сонсож магадгүй. Романтик байдал сайн зүйлсийг авчрах болно. Эртхэн унтаж өглөөг сэргэгээр угтаарай. Өөрийнхөө замд тохиолдсон бүх зүйлийг сайн хийснээс чинь илүү сайн хийх гэдэг ойлголт байхгүй. Ажил, амьдралын аль ч асуудалд бизнесийн зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой.
Жинлүүр (9/23-10/22)
Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Сөксийн идэвх ирээдүйг зөгнөх чадвар зөн билэг нэмэгдэнэ. Өнөөдөр таныг хувийн чанартай болзоо эсвэл нөхөрсөг уулзалт хүлээж байна. Хайрттайгаа аль болох их цагийг хамт өнгөрүүл. Энэ нь та хоёрт хоёуланд нь тааламжтай байх болно. Хувийн амьдралд тань зарим таатай өөрчлөлтүүд гарна.
Хилэнц (10/23-11/21)
Та болгоомжтой байх нь энэ өдөр чухал. Сайн багш таныг аюулд орохоос сэрэмжилнэ. Энэ нь таны ойр дотны хүмүүсийг стресстүүлэх бас нэгэн шалтгаан мөн, тиймээс ухаалаг байгтун. Зарим нэг нь шинэ ажлын байртай болж ажлын газраасаа баяр хөөрийг мэдэрч, дээш дэвших бүхий л боломжийг судал. Ямар нэгэн сургалтад хамрагдаж, хаа хүртлээ явахаа харуул.
Нум (11/22-12/21)
Янз бүрийн нийгмийн ажлуудаар дүүрэн өдөр. Гэхдээ хамаагүй хэтрүүлсний хэрэггүй. Эс тэгвээс чи шархалж магадгүй. Заримдаа олон төрлийн ая тухтай байдал таны амьдралын баяр хөөрийг нэмэгдүүлдэг. Өнөөдөр өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Зугаалж цэнгэж, хөгжилтэй бай.
Матар (12/22-1/19)
Гайхалтай матруудад нөхөрлөл гэдэг хамгаас чухал. Анд нөхөд тэдний амьдралыг эерэгээр өөрчилж байдаг. Өнөөдөр бол хайртай хосуудын хувьд сайхан өдөр болж өнгөрөх төлөвтэй байна. Хамт олны уур амьсгалын хувьд ч таатай байх учраас багийн ажилд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Сэтгэл хөдлөлөө ч захирч сурах нь зүйтэй.
Хумх (1/20-2/18)
Найз нөхдөө болон танилаа шүүмжлэхээ боль. Таны амьдралдаа хийсэн зарим өөрчлөлт тань ашигтай байвал та үүндээ дасан зохицохыг хичээнэ. Нийтийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж гарч шинэ хүмүүстэй танилцан танилын хүрээ тань тэлнэ. Хэрвээ та одоо болон удахгүй амралтаараа хаа нэг тийшээ явах гэж байгаа бол хөршөөсөө гэрийн минь харж байгаарай гэж гуйхдаа бүү ич. Та нэг л удаа сандралаа дарж чадвал өөртөө итгэлтэй болж чадна. Хүмүүс ч тантай ойр дотно байдаг болно. Энэ нь танд эерэг хандлага олж авахад чинь тусална.
Загас (2/19-3/20)
Хүнд өдөр. Бусдад уруу татагдалгүй, биеэ барих шаардлагатай. Төлөвлөсөн уулзалтуудаа хойшлуул. Ажил хэрэг ихээхэн хүч шаардана, ердийн үүргээ өвөрмөц аргаар, үүссэн асуудлуудыг ч мөн тийм аргаар шийдвэрлэ. Энэ өдрийг зуслан дээрээ эсвэл ойд өнгөрөө. Унтахын өмнө угаал үйлдэхэд тустай. Оршуулгын газар зүүдэлбэл өөрийн ядуу зүдүү байдалтай удаан хугцааны тэмцэл өрнүүлнэ.