Мягмар гарагт Москвагийн метрод галт тэрэг замаасаа гарч осолдсоны уршгаар амь үрэгдсэн хүний тоо 20 болж өссөн гэж Оросын Онцгой Байдлын Яам мэдээллээ. Харин Итар-Тасс агентлагийн мэдээлснээр ослын үеэр гэмтэж бэртсэн 160 гаруй хүний 129-ийг нь эмнэлэгт хүргэсэн байна. Тодруулбал тэдний дунд хүнд гэмтэлтэй 42 хүн байгаа ажээ.
Осол Москва хотын баруун хэсэгт, өглөө буюу ачаалал өндөртэй байдаг үеэр болсон бөгөөд ослын дараа 1,100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үүнээс гадна эвдэрсэн вагонуудаас цогцсуудыг гаргаад байгаа ч заримыг нь гаргаагүй гэж албаныхан мэдээлэв. Ямартай ч осол ямар нэг террорист халдлагатай холбоогүй болохыг Оросын Онцгой Байдлын сайд мэдэгдсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/