logo
Гаалийн ерөнхий газрынхан ажлаа тайлагнав

Гаалийн ерөнхий газрынхан ажлаа тайлагнав

2014/07/17
Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2014 оныг Гаалийн ерөнхий газрынхан “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгосонтой холбогдуулан эхний хагас жилийн ажлын үр дүнгээ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нэг гаалийн газар, хороонд 2-оос дээш жил ажилласан улсын байцаагч ажиллагсдын 75 хувийг бүрдүүлж байсан тул сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ. Ийм зохион байгуулалтын үр дүнд импорт өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан байхад гаалийн орлого 70.8 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар өсчээ. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны шат дараалал цөөрсөн, мэдээлэл ил тод болсон, гаальчид хариуцлагатай болсон гэж ГЕГ-ынхан дүгнэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш