logo
Сибирьт үл мэдэгдэх аварга нүх бий болжээ

Сибирьт үл мэдэгдэх аварга нүх бий болжээ

2014/07/17
Эрдэмтэн судлаачдын баг газарзүйн ер бусын үзэгдлийг судлахаар Оросын хойд хэсгийг зорьжээ. www.telegraph.co.uk сайтын мэдээлснээр Оросын Сибирьт газарт аварга том нүх үүсээд байгаагийн учрыг одоогоор хэн ч тайлбарлаагүй байна. Энэхүү нүх бий болсон, байгалийн хийгээр баялаг бүс нутгийг Ямал гэх бөгөөд орчуулбал 'дэлхийн төгсгөл' гэсэн утгатай ажээ.

Үл мэдэгдэх нүх үүссэн нь нисдэг биет газардсанаас үүссэн, солир унаснаас бий болсон зэрэг олон таамаглал дэвшүүлээд байна. Гэхдээ зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дэлхийн дулаарлаас үүдэн мөс хайлж, хий, давс, ус холилдсоноор газар доор дэлбэрэлт болж, улмаар нүх үүссэн байх магадлал өндөр юм байна.


РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш